Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хагас жилийн хугацааг үдэх гэж байна. Гэвч хуулийн төсөл цааш явсангүй гацав.
Улсын Их Хурлын 2014 оны 34 дүгээр тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн аж ахуйн нэгж, байгууллагын татварын ачааллыг бууруулж, тайлагнах журмыг хөнгөвчлөх, ил тод, нээлттэй болгох, зарим татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр татварын холбогдох хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гаргах шаардлага бий болсон юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр татвар төлөгчөөр бүртгүүлсэн буюу албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаа, үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгөө мэдүүлсэн, аж ахуйн нэгжээ улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүүгийн болон татварын тайлангаа үнэн зөв тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуулийн төслийн эдийн засагт ашигтай ба ашигггүй талууд
Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагчид хэлж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж, энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох юм. Энэ хууль Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай хамт ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах юм байна. УИХ дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэн баталбал эдийн засагт томоохон эргэлт авчирна гэсэн хүлээлт байгаа. Гэвч зарим нэгэн улс төрийн хүчнүүд энэхүү хуулийг яаравчлан батлахыг шаардаж байгаа бол нөгөө хэсэг нь энэ хуулийн төслийг цагаа олон төсөл хэмээн харж буй. Учир нь эдийн засаг хүнд байгаа өнөө үед хөрөнгө нь тэрбумаар эргэлддэг уул уурхайн компаниудаас асуудал үүсгээд байгаа татварыг авах нь юу юунаас чухал. Гэтэл эд хуулийн төслийг баталчихвал тэрхүү татварын асуудлууд үгүй болж мэдэх магадлалтай байгаа юм. Иймээс томоохон уул уурхайн компаниуд татвараас зайлсхийсэн гэмээ хуулиар хамгаалуулж т?лөхгүй байх магадлал өндөр. Иймээс эл хуулийг нэг талдаа цаг нь болоогүй хууль хэмээн дүгнэж байна. Мөн нөгөө талдаа энэ хууль хэрвээ батлагдвал ам.долларын ханш унана гэж эрх баригчид тооцоолж буй.
Харин жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, хөрөнгө нь саяар эргэлддэг, эдийн засаг унаж, татварынхны дарамтаас болж улсын хэмжээнд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 49.2 хувь буюу 54337 нь хаалгаа барьсан нь үүдээ нээж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн харж байгаа.
Мөн НӨАТ-тай холбоотой хэрэгт холбогдсон 1100 гаруй аж ахуйн нэгжийн хэрэг ч уг хуультай холбоотойгоор замхарч магадгүй хэмээн харж байна. Учир нь саяхан Ерөнхий сайд Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нартай уулзах үеэрээ “УИХ-аар Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн хуулиуд яригдаж байгаа энэ үед НӨАТ-тай холбоотой хэргийг анхааран тооцоог зөв гаргахыг үүрэгдсэн юм. Үүнээс харахад эл хэрэгт холбогдсон компаниуд ч хэргээ хүлээвэл хариуцлагаас мултрах боломж байгаа юм.
Өнөөдөр Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгдсэн дүн мэдээ байна. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын хяналтад шилжүүлжээ. Одоо 548 аж ахуйн нэгжид холбогдох 29 хэрэг шалгагдаж байна. Эдгээр хэргээс 62 тэрбум төгрөгийн хохирол учраад байгаагаас 18 тэрбумыг нь буцаан төлүүлсэн, 234 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ. Татварын хэргийг хулгай болон бусад гэмт хэрэгтэй адилтгаж, 17 сая төгрөгөөс болж баялаг үйлдвэрлэгчээ эрүүгийн хариуцлагад татаж буй нь өнөөгийн нийгэмтэй зохицохгүй байгаа гэх. Иймээс татвараас зайлсхийсэн компаниудад ч эл хуулийн төсөл үр дүнгээ өгөх нь хэмээн харж байна
Хоригдож буй эдийн засгийн гэмт хэрэгтнүүд өршөөгдөнө
Гэвч энэ хуулийн төслийг зарим нь Монголын хэдэн авлигачдад зориулж, зориудаар хууль санаачлан батлуулахаар оролдож байна хэмээн шүүмж явж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн хуулийн төслүүд эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд илүү хамааралтай гэгдэж байгаа юм.
Тухайлбал, хуулийн төслийн 4.1-д “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө Эрүүгийн хуулийн 158,159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175,1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих ялаар шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” хэмээн заажээ. Энэ бүхнийг зүйл заалт бүрээр нь нэг бүрчлэн нарийвчлан 2012 оны сонгуулийн дараагаас эхлэн гишгэсэн мөрөө баллуурдаж, дээлээ нөмрөхгүй байх бүхий л боломж нөхцөлийг тусгасан харагдана.
Мөн энэ хуулиар Үнэт цаасны тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээд Эдийн засгийн өршөөлийн хуульд хамрагдахаар болж байгаа юм. Түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаарт заасан Худалдаа, үйлчилгээний журам зөрчих, 43-т заасан Тайлан, мэдээ, тооллого, бүртгэлийн журмыг зөрчсөн этгээдүүд хамрагдахаар заагдсан байгаа юм. Гэвч энэхүү хууль цөөн хэдэн авлигач, оффшор данстангуудад зориулагдсан гэж хардахаасаа нийт эдийн засагт ямар ач холбогдолтойг бас хараач ээ гэдгийг эрх баригчид хэлсээр байгаа юм.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn