Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын зээл авна
Монгол улсын Ерөнхий сайдын урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд манай оронд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди нар хэлэлцээр хийж, хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр улсын Ерөнхий сайд Монгол Энэтхэгийн стратегийн түншлэлийн тухай хамтарсан мэдэгдэл   зурсан юм. 
 
Ингэснээр хоёр улсын  хоорондын иж бүрэн түншлэлийг дээшлүүлж, Стратегийн түвшинд хамтран ажиллах, хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, төр хувийн хэвшлийн зарчмаар хамтран ажиллаж хөрөнгө оруулахаар болсон байна. Айлчлалын хүрээнд Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож болжээ. Уг зээлийг дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад зарцуулах юм.

Мөн улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эрүүл мэнд, уламжлалт анагаах ухаан, соёл, боловсрол, мэдээллийн технологи зэрэг тодорхой чиглэлээр түлхүү  хамтран ажиллахаар болж дараах санамж бичиг, хэлэлцээрт гарын үсэг  зурсан  юм.

-Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын  гэрээ

-Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Кибер аюулгүй байдлын сургалтын төв байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Уламжлалт анагаах ухаан, гомеопати буюу эмийн бус эмчилгээний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Соёлын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яамны Дипломат академи, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Гадаад харилцааны институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Хил хамгаалалт, хилийн дэглэм сахиулах, хилийн хяналтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай Монгол Улсын Хууль зүйн яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яам хоорондын санамж бичиг
 
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг

-Бабатрон –II Телекобальт иж бүрдэл багаж, Радио  эмчилгээний симуляторын хамт бэлэглэх тухай Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Тата мемориал төв хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монголчууд 2015-05-18 01:31:24
    алтан дээр суусан гуйлгачин гэж ямар үнэн үг вэ
  • Болдхүү 2015-05-17 15:45:22
    Оногдох хувиа хурдан олж авахгүй бол Алтанхуяг Чингис бондыг идсэн, одоо Сайханбилэг одоо үүнийг идчих байх.
  • Геополитик 2015-05-17 13:16:47
    Монголын төрийн томчууд монголчуудынхаа хөрөнгийг бялуу шиг хувааж иднэ. Дэлхийн их гүрэн улсууд Монгол улсыг маань бялуу мэт хуваах цаг нь дөхсөөр.
  • keke 2015-05-17 10:20:41
    Эд нар бидний нэр дээр 1 тэрбумыг аваад хуваагаад идэх нь дээ...Хөөрхий бидний Монголчууд
  • poliop 2015-05-17 08:44:02
    Odoo yaya gehev. ajil hudulmur hiij, eh ornoo hugjuultsgeeye geheer gatsaadag humuus, ingeed l guilgachin tsarailaad baitsgaaj bhaas
  • revenge 2015-05-17 08:40:38
    Зээл авна, дарга нар хуваагаад иднэ, ард түмэн төлнө. Ийм чөтгөрийн тойрогт орчихсон. Удахгүй хоосорсон ядуучууд баячуудаа барьж иднэ дээ. Ийм цаг тун ойрхон.
  • зочин 2015-05-17 08:21:41
    ерөнхий сайд өнгөлөг харагдаж байна ажлын амжилт хүсье
  • zochin 2015-05-17 08:01:59
    urij awchraad zeel awdag guilagchid
  • mgl 2015-05-17 06:57:46
    Dandaa l zeel avah yum da. Tulj chadahgui bjiij