Сайд А.Гансүх НҮБ-ын төлөөлөгчтэй уулзлаа
Зам, тээврийн сайд А.Гансүх  НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орны асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ч.Ачариа болон НҮБХХ-ын суурин зохицуулагч Сезин Синаноглу нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд А.Гансүх “Монгол Улс далайд гарцгүй ч гэлээ Засгийн газар, салбарын яам далайн тээвэр, худалдааны ажилд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Манай улс Сингапур улсын хөлөг онгоцуудад төрийн далбаагаа түрээслүүлээд 10 жил болж буй.  Манай улс хоёр том хөрштэйгөө транзит тээврийн хэлэлцээр хийснээс хойш 23 жил болсон байна. Энэхүү гэрээгээ шинэчлэх шаардлага тулгараад байна.

 БНХАУ болон ОХУ-тай далайн тээвэр, транзит тээврийн тал дээр хамтран ажиллах гурван талын гэрээ хэлэлцээрээ амжилттай хийлээ. Энэ бол далайд гарцгүй Монгол Улсын хувьд томоохон амжилт юм. Төмөр зам, дэд бүтэц, бүтээн байгуулалт, транзит тээврийг бид цогцоор нь хөгжүүлэхийг зорьж байна. БНСУ-тай далайн тээврийн компани байгуулах, далайчин бэлтгэх асуудал дээр тохиролцсон.  Дахин хэлэхэд “Далайд гарцгүй орны хувьд эрхзүйн орчноо сайжруулахын тулд НҮБ-аас тусламж дэмжлэг зайлшгүй хэрэгтэй” байгааг дуулгамаар байна.  Далайн тээвэр, худалдааны татвар, хөлөг онгоц түрээслэх зэрэг асуудлыг бид та бүхний дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэх, улам хөгжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ хэлсэн юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2014-07-18 10:02:18
    Амжилт хүсье,
    202.72.245.150
    Мэдэгдсэн Хариулах