Нийтийн эзэмшлийн талбайд авто зогсоол байгуулна
НИТХ-ын Тэргүүлэгчид “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд авто зогсоол төлөвлөх, барьж байгуулах журам”-ыг баталжээ.
 
Журмыг хэрэгжүүлэхдээ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Байршил тогтоох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоог гаргах, иргэдэд танилцуулан санал авах юм. Үүний дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосноор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт барилгажсан, шугам шүлжээ бүхий газарт нийт 10200 ширхэг авто гарааш 55,26 га газрыг хамарч байна.Үүнээс зөвшөөрөлтэй  1030, зөвшөөрөлгүй  9170 байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-18 17:07:26
    zub sanaa bna hot dotorh toosgon grashuudiig buulgabal hangalttai talbai bolno
  • Би 2015-05-17 13:19:35
    өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч л болж дээ, наад журам батлах чинь ! одоо тэгээд хот дотор машины зогсоол хийх талбай хаана байгаан ?