О.Гүндэгмаа “Дэлхийн цом”-оос дахин мадаль хүртлээ
АНУ-ын Форт Бинен хотод зохиогдож буй 2016 оны олимпийн эрх олгох буудлага спортын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өнөөдөр өглөө болсон хийн гар бууны 10 метрийн дасгалд мөнгөн медаль хүртлээ. Ингэснээр гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ удаагийн "Дэлхийн цом"-ын тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж байгаа нь энэ юм. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд алтан медаль хүртээд байсан билээ. 

Тэрбээр 384 оноогоор 8-р байраар финалд шалгарч, улмаар финалд амжилттай буудаж, мөнгөн медаль хүртсэн байна. Энэ дасгалд нийт 91 буудагч өрсөлдсөнөөс Болгарын буудагч, "Дэлхийн цом"-ын аварга Бонева Антонита түрүүлж, Грекийн залуу буудагч Анна Коракаки хүрэл медаль хүртжээ. Манай тамирчин, ОУХМ Т.Баярцэцэг 383 оноогоор 13-р байрт бичигдсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.