Гадаадын хөрөнгө  оруулалт нэмэгдэхгүй байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулж байна
Импортын хэмжээ буурсантай холбоотойгоор 2015 оны эхний гурван сарын үзүүлэлт дээшилсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байсаар байгаа нь төлбөрийн тэнцлийг алдагдуулсаар байна гэж Дэлхийн банкнаас гаргадаг Монголын эдийн засгийн төлөв байдлын сар тутмын тоймд дурджээ. 

“Өнөөгийн үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт удааширсантай холбоотойгоор импортын хэрэгцээ суларсан, мөн дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ буурсантай уялдан бий болж байгаа юм. Импортын огцом бууралт нь одоо үргэлжилсээр байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралтыг харуулж байгаа бөгөөд эдгээр нь төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөлж байна” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Таехюн Ли хэллээ. 

Мөнгө, санхүүгийн хатуу бодлого явуулах нь ойрын саруудад төлбөрийн тэнцлийг сайжруулахад тусална гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Энэ бодлогод тохирсон арга хэмжээг төлөвлөн, хэрэгжүүлэх нь одоо хийх гол ажлын нэг бөгөөд Монголын эдийн засгийг тогтвортой өсөлтийн зам руу буцаан хөтлөх болно гэдгийг тоймд дурджээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.