Айлуудыг зориулалтын усны савтай болгоход иргэдийн идэвх оролцоо чухал гэв
Улаанбаатар хотод "Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийг анх удаа боловсруулаад байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүлмэндийн байгууллагаас гаргасан 74 эрсдэлийг тооцон, шийдвэрлэх 168 ажлын жагсаалт гаргажээ.

Энэ талаар УСУГ, БОНХАЖЯ, ЭМСЯ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүд хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр УСУГ-ын дарга С.Үнэн "Ундны усны эх үүсвэрийн ойр буусан айл өрх, албан байгууллагыг хамгийн эхэнд нүүлгэх хэрэгтэй байна. Туул голын сав газарт одоогийн байдлаар 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, дулааны гурван станц үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хотын хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй" гэв.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гэр хорооллын айлуудын хэрэглэж буй хуванцар сав олон төрлийн химийн бодистой учраас ундны ус хадгалахад тохиромжгүй талаар ярилцсан байна. Гэр хорооллын айлуудыг зориулалтын усны савтай болгоход иргэдийн идэвх оролцоо чухал байгааг албаныхан онцолжээ.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaraa 2015-05-17 02:03:19
    tegeed gaigui um aa zar zar
  • bataa 2015-05-17 01:05:38
    ene odoo yamar durakiin bizness yavj bainaa.2-3 jiliin emne hognii uut geed heden arvan terbum tegreg zartsuulj yamarch ashig garaagui heden hun bayjsan baih....
  • Д.Сүхбаатар 2015-05-16 06:41:48
    Айл бүрийг усны савтай болгоход хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.