“Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт 5 жил 6 сарын хорих ял оноов

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  “Нийслэл өргөө” компанийн гэх тодотголтой Б.Ганзориг, С.Хавал нарын 11 хүнд холбогдох хэргийг ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд Б.Ганзоригт анхан болон давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай гэж тооцон ял оногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тус хэвээр үлдээж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Мөн Б.Сьезхан, Б.Ермурат, А.Амирбек, Б.Жандаурен, Х.Хизатбек нарт Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1 болгон өөрчилж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шүүхийн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
 

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дгөдсө 2015-05-17 11:01:37
    кк дэнзэн, ахуяг, шороо гансухийг бол яах бол, зуу дахин их идсэн биз дээ
  • Enkhee 2015-05-16 16:41:46
    Uls bolon huwi hunii uriig garguulj hohirolgui bolguulah heregtei
  • zochin 2015-05-16 14:25:34
    Ter deeguur suuj bga nohduudiig hezee suulgah ve
  • p 2015-05-16 09:57:22
    Гэмт хэргийг төдийн тэд гэж нууж хэлэх ямар хэрэг байна? Тэр байгууллагаас тэдэн төгрөг хулгайлсан гээд шууд хэлчих зориггүй юу???
  • mgl 2015-05-16 06:10:43
    Xaraal idsen Xasguud yawsan gazar dandaa gai zovlon hereg tuvug heruul uruul tasrhagui shuu fff