11665 иргэн газартай болжээ

Нийслэлийн иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажлын гуравдугаар ээлж өнөөдөр дууссан. Энэ удаа нийслэлийн 11 байршилд 11665 иргэнд газар өмчлүүлэхээр зарласнаас 15 хоногийн хугацаанд 164 мянга гаруй өргөдөл цахим системд иргэд ирүүлсэн байна.

Өнөөдөр цахим бүртгэлийг хааж, газар өмчлөхөөр бүртгүүлсэн иргэдээс автоматаар сонголт хийснээр 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болж байгаа юм.

Байршлын нэр                         Өмчлүүлэх нэгж талбарын тоо                    Хүсэлт гаргасан 

Сонгинохайрхан дүүрэг, Шижирийн хөндий                496                                34011
Сонгинохайрхан дүүрэг, Шижир уул                          207                                11045
Баянзүрх дүүрэг, Бага улиастайн ам                        134                                30665
Баянзүрх дүүрэг, Богдын давааны ам                       440                                19108
Хан-Уул дүүрэг, Улаан овоот                                     153                                13294
Хан-Уул дүүрэг, Улаан овоот 2                                  367                                10134
Налайх дүүрэг, Нисэх хотхон                                    1936                              24164
Багануур дүүрэг, Булагтай                                        980                                5195
Багануур дүүрэг, Тариат булаг, 2-р хэсэг                 2080                                4136
Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 2-р хэсэг         4645                               4020
Багахангай дүүрэг, Хангайн хөндийн 1-р хэсэг         227                                2806

Дээрх газруудад газар өмчлөх эрхтэй болсон иргэд ирэх даваа гаригаас эхлэн харьяа дүүргийн газрын албандаа очиж, өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай юм. Алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай аж.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.