Маргааш хүндэтгэлийн чуулган хуралдана

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм. Айлчлалын үеэр Энэтхэг улсын Ерөнхий сайд УИХ-д үг хэлэхтэй холбогдуулан тавдугаар сарын 17-нд 12.00 цагт хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар болж, УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаад байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн энэ удаагийн айлчлал нь Энэтхэг улсын Засгийн газрын тэргүүний хувьд Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаар онцлог аж. Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийх юм. Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • HG ( 2015-05-16 15:52:54
    Belehdel todii baiaasai
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах