Ш.Батбаяр нарт холбогдох шүүх хурал хойшиллоо
Ш.Батбаяр/Баавар/ нарын гурван хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өнөөдөр хэлэлцэх ёстой байсан. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 20-ны өдрийг хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна.
 
Тэднийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутгаад байгаа аж.
 
Эрүүгийн хуулийн 192.1-т “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
 
Эрүүгийн хуулийн 230.1-т “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна. 
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баавар 2015-05-15 12:08:26
    байх ёстой газар луу нь илгээ наад муу хүн хог оо,нэг их гавъяатай юм шиг фб ухсан шиг хонины эрүү,чанасан толгой гэсэн шиг золбинтож явна
  • Ganaa 2015-05-15 12:01:07
    Huuhdiin puuz deeremdej omsdog zobinuud sain yavahgui yumdaa.icetop-n haltaruud bna.odoonii huuhduud yugaa medehev.yeiin huuhduud n sain mednee
  • jervis 2015-05-15 10:50:20
    Odoo shatval ter chigtei uhsen ni deer baih oo!!!Niigem tsevershig!!!