Аль нэг намын бодлогоор ажилладаггүй гэдгийг албан ёсоор хэлье
УИХ-ын чуулганд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлж буй хуулийн òºñºëòýé холбоотой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр,

Х.Болорчулуун гишүүн: 
-Газрын тосны үнэ их буурсан. Газрын тосны орлого биелэгдэхгүй гэж байна. Хэдэн хувиар  орлого тасрах  вэ. Стэндбай хөтөлбөрийн  талаар их ярьж байна. Энэ хөтөлбөрийг авах албан ёсны хүсэлтээ Засгийн газар гаргасан юмуу. Өмнө нь жил  гаран болоод гарсан. Одоо харин  хямрал жинхэнэ утгаараа хаалга тогшиж байна. Улс орнууд  аль болох хямралд орохгүй байхыг хичээдэг. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: 
-“Стэндбай” хөтөлбөр авах ямар нэг шийдвэр гаргаагүй. Баг ирж ажилласан.  Èðýõ зургадугаар сард дахин баг ирж  ажиллана. “Стэндбай” хөтөлбөр 18 сар орчим хугацаагаар хэрэгждэг. Монгол Улс  таван удаа  энэ õºòºëáºðèéã авч байсан. Нэг нь амжилттай болсон. Ер нь бид энэ хөтөлбөрийн талаарх ойлголтуудаа нэг болгох ёстой. Буруу  ойлголт явж байгаа.  Энэ хөтөлбөрийг авах санал албан ёсоор  гараагүй. УИХ-аас гарсан төлөвлөгөө бол хөтөлбөрийг авахгүйгээр хүндрэлээс гарна  гэсэн. Энэ хүрээнд ЗГ ажиллаж байгаа.

О.Баасанхүү гишүүн:
-Та өмнөх Засгийн газарт ажиллаж байхдаа “хамгийн сайн ажиллаж байгаа Засгийн газар” гэдэг байсан. Та одоо болохоор өмнөх энэ засаг болохоор өмнөх засгаа муулаад.. Таны àëü яриа үнэн бэ. Сангийнхаа бодлогыг МАН-ын сайдад өгснөөс болоод 2 намын бодлогын зөрүүнээс болоод эдийн засгийн хямрал үүсэж байна гэж харж байна. Ард иргэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авч чадахгүй байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 
-Би Монгол Улсын хуулийн дагуу Ерөнхий сайдаар томилогдсон. Засгийн газар УИХ-ыг тоохгүй байгаа юм ерөөсөө байхгүй. Танд хэлэхэд, Байнгын хороогоор дамжаад таны албан бичиг надад орж ирсэн. Түүнийг авч үзсэн. Таны хэлээд байгаа боловсролын ажилтнуудад арга хэмжээ авна. 
Сангийн яамны бодлого гэж байхгүй. Засгийн газрын бодлого гэж байгаа. Сайд нарын хувьд АН, МАН, Шударга ёс ýâñëèéí бүлэг гээд аль алинаас нь сайд нар бий. Бид холбогдох хуулийнхаа дагуу ажиллаж байна. Аль нэг намын бодлогоор ажилладаггүй гэдгийг албан ёсоор хэлье гэв.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-06-18 15:49:12
    Энэ NAMBIC-ийн карманы тоглоомыг яана? Хөөрхөн байх нь хамгийн чухал үзүүлэлт хэмээн итгэгч хэдэн өрөвдөлтэй улстөрч гээгч нар байна. Монголын эмгэнэл, гутамшиг...
  • Оюутан 2015-05-18 01:31:16
    Сайханбилэг сайд ажлаа хийж чадахгүй байна.Ядаж оюутны 70 мянгаа өгөөч сургалтын төлбөртөө хиймээр байна
  • бямбаа 2015-05-17 00:04:23
    Басанхүү чи заримдаа хэт туйлшраад байх юм үргэлж л огцруулах гээд л энэ олон халаа сэлгээ огцролт л эдийн засгийг доош нь оруулахад нөлөөлөөд бна шүү дээ чи ...
  • зочин 2015-05-15 15:31:35
    өөрийн толгой бхгүй ардын намын албаны дарга шүү дээ ӨӨРӨӨ ЖУЛЬДАЖ БНАА юү мэдэхгүй гуйж сайд болоод БА ЦО найзтайгаа олны өмнө ЦААЗЛУУЛ
  • TIIMEE 2015-05-15 13:55:56
    TIIM SHU . MCS-IIN BODLOGOOR AJILLDAG HUNIIG BAASANHUU YU GEED BNAA.
  • Болдоо 2015-05-15 10:38:15
    Байцаагдаж байна гэнэ үү, Ерөнхий сайд ч яахав хийх ажил ихтэй байгаа хүн, би ингэж сайт хэсч, дэмий суухаар байцаагддаг ажилтай болох юмсаан. Том дарга нар аа,...