Монгол зураач олон улсын уран бүтээлчидтэй зэрэгцэн бүтээлээ дэлгэжээ
 “Олон Улсын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн - 2015” үзэсгэлэн энэ сарын 14-нд Молдавын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд 32 орны 145 уран бүтээлчийн 160 бүтээл оролцож байгаа бөгөөд Монголоос Э.Отгонбаяр “Туурайн төвөргөөн - 52” бүтээлээрээ оролцож байгаа  юм байна. Энэхүү үзэсгэлэнг Молдав улс Соёлын Яамныхаа ивээл дор 2009 онд анх үүсгэн байгуулж хоёр жилд нэг удаа орчин үеийн уран зургийг туурвигч олон улсын зураачдыг дэмжиж, тэдний уран бүтээлийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх,урамшуулах зорилгоор зохион байгуулж иржээ.

Тус үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 7 өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. 

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.