Пуужингийн хөдөлгүүр худалдан авах хоригийг цуцлахыг хүсчээ
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер, Тагнуулын газрын дарга Жеймс Клэппер нар Сенатад хандан Оросын “Энергомаш” компанийн үйлдвэрлэсэн РД-180 пуужингийн хөдөлгүүр худалдан авахад тавьсан хоригоо цуцлах хүсэлт тавьжээ. Пентагон ба тагнуулын албаны дарга нар нь Америкийн байлдааны “Atlas V” пуужин ашиглан батлан хамгаалах ба тагнуулын зорилгоор сансарт хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой ихээхэн бэрхшээл тулгарч байгаад гомдоллосон байна.
 
Крымийн хэрэг явдал, Украйны зүүн нутгийн зэвсэгт мөргөлдөөн эхлэхээс өмнө байгуулсан гэрээний дагуу авахаар тохирсон 18 ширхэг РД-180 пуужингийн хөдөлгүүрийг бүгдийг нь худалдан авах шаардлагатай байгааг онцолсон байна. Украйны хэрэг явдлын дараагаар Сенатаас энэ гэрээний гүйцэтгэлд хориг тавьж,  оросууд Крымийг нэгтгэхээс өмнө төлбөрийг нь хийгээд байсан таван хөдөлгүүрийг л авахыг зөвшөөрч, бусдыг нь худалдан авахыг хориглосон юм. Гэхдээ явцын дунд Оросын РД-180 хөдөлгүүрээс татгалзан метанаар ажилладаг өөрсдийн хөдөлгүүр боловсруулах талаар ихээхэн чармайлт гаргаж байгааг Сенатад давхар дуулгасан байна.
 
Гэвч Сенатын Зэвсэгт хүчний хэрэг хариуцсан хорооны тэргүүн Жон Маккейн нь Оросоос нэмж пуужингийн хөдөлгүүр авахыг эрс эсэргүүцэв. Тэрээр “АНУ-ын Батлан хамгаалахын асар чухал эх үүсвэрээс 300 сая долларыг Ерөнхийлөгч Владимир Путин ба Оросын байлдааны аж үйлдвэрлэлийн цогцолборыг дэмжихэд зарцуулах нь байж боломжгүй зүйл” гэж мэдэгджээ.
 
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-05-16 10:35:41
    оросууд ганцаардуулах гэсэн бодлого нь ашиггүй болж дээ
  • tsagt 2015-05-16 02:11:41
    yankuud busdig deeremdej zoblond unagahdaa l garguun uls. dotoodin asuudlaa shiidej chadahgui bj busdin umniis yariad l...
  • Зочин 2015-05-15 22:38:04
    Бvтээж чадахгvйгээ мэдээд гуйгаад байгаа юм биш vv. Оросуудыг зэвсгийн техникээр хэн дийлэхэв дээ
  • sad 2015-05-15 16:04:49
    Уул нь Америкууд өөрсдийн адил төстэй хөдөлгүүр зохион бүтээтэл нь ашигтай л байхгүй юу.