Оросын шатдаг хийнээс улам хамааралтай болж байгаад сэтгэл түгшив
Британийн “Centrica” компани нь Оросын “Газпром”-оос худалдан авдаг шатдаг хийн хэмжээг жилийн 4 тэрбум шоо метр хүргэж нэмэгдүүлэхээр болсон тухайгаа мэдэгдэв. Үүний хариуд Британийн “Independent” сонин улс нь Оросын эрчим хүч тээгчдээс улам хамааралтай болж байна гэж сэтгэл түгшсэн байна. Умард тэнгис дэх шатдаг хийн орд газрууд шавхагдаж байгаагаас үүдэн Оростой ийм гэрээ байгуулж байгаа аж. Их Британи нь халаалт болон цахилгаан үйлдвэрлэхэд жилдээ 70 тэрбум шоо метр шатдаг хий зарцуулдаг бөгөөд Оросоос авдаг хийн хэмжээг нэмснээр хэрэгцээнийхээ 5 хувь орчмыг хангахаар тооцсон юм байна.
 
Москва ба Европын зөрчил улам бүр өсөн нэмэгдэж, эх газрын ихээхэн хэсгийг аюулд өртөмтгий болгож байгаа нөхцөлд шатдаг хийн худалдан авалтыг нэмэх гэрээ хийсэн. Гэхдээ Оросын газар нутгаас гадна байдаг шатдаг хийн эх үүсвэрийг ашиглах боломжтой  “Газпром” –ын нэгж салбартай “Centrica” гэрээ хийсэн тул шинэ гэрээ нь Оросын бодлоготой холбоотой асуудлаас онц хамаарахгүй байх боломж олгоно гэж үзэж байгаа аж.
 
“Centrica” компанийн төлөөлөгч нь “Европ жил болгон импортлон авдаг 440 тэрбум шоо метр шатдаг хийн 30 хувь орчмыг Орос нийлүүлдэг. Оросын нийлүүлдэг шатдаг хийгүйгээр Европын эрэлт ба нийлүүлэлтийн баланс маш ихээр өөрчлөгдөнө” гэж мэдэгдээд “Газпром” компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт найдаж байгаагаа хэлжээ.
 
Британийн  9-н сая өрхөд шатдаг хий нийлүүлдэг “Centrica” компани нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээг найдвартай хангах үүднээс Норвегийн “Statoil” компаниас шатдаг хий худалдан авах бүр том гэрээ байгуулжээ. Гэрээ ёсоор Норвегийн компани нь 10 жилийн хугацаанд Британид  жил болгон 7,3 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлэхээр болсон байна.
 
Умард тэнгис дэх шатдаг хийн олборлолт буурсны улмаас Их Британи нь хэрэгцээнийхээ 43 хувийг л  өөрсдөө олборлодог болсон. Үлдсэн хэсгийг нь Европоор тавигдсан шатдаг хийн хоолой /44 хувь/ ба шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч усан онгоцноос /13 хувь/ авч байгаа.
 
Ойрын ирээдүйд Европ нь Оросын шатдаг хийнээс улам их хамааралтай болох тухай “Centrica” компанийн удирдлага анхааруулж байсан. Дээр нь шатдаг хийн өөр эх үүсвэр рүү шилжих тухай янз бүрийн саналуудыг биелэгдэшгүй гэж тодорхойлжээ.
 
“Centrica” компанийн гүйцэтгэх захирал Йен Конн нь “Ноцтой үр дагавар гаргалгүйгээр ийм хэмжээний шатдаг хийнээс шууд татгалзах боломжгүй. Татгалзвал АНУ оронд нь адил хэмжээний шингэрүүлсэн шатдаг хий нийлүүлэх нь байх боломжгүй зүйл” гэжээ. Мөн Орос нь хүйтэн дайны үед ч найдвартай түнш байсан, одоо ч Орост ч Европын эрэлт хэрэгтэй гэдгийг онцолжээ.
 
Эх сурвалж: “Independent”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2015-05-16 02:24:05
    Орсын газар нутгаас гадна байдаг Газпромтой гэрээ хийхээр Орсын бодлоготой холбоогүй байдаг гэнэ шүү. Аргаа барсан тайлбар.
  • Исус 2015-05-15 13:36:00
    Яая гэхэв дээ, хувь тавилан гэж байдаг шүү дээ.