Намынхандаа эмгэнэсээр яваа нэгэн
Уг нь түүний тухай Ерөнхийлөгч, Улаанбаатар хотын захирагчаас эхлээд “Хэдэн ийм залуутай бол та нарын тэр мөрөөдөөд байгаа капитализмыг чинь ядах юмгүй байгуулчихмаар байна” хэмээн эрдэм ухааныг нь биширч байсан цаг саяхансан.

АН-ын хамгийн өсөх ирээдүйтэй залуучуудын нэгэнд тооцогдож, торох юмгүй хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг эдэлж яваа Х.Тэмүүжин гишүүн сүүлийн үед энхрий хайрт намдаа болон, журмын нөхөддөө тун ч их эмгэнэн, гашуудах болжээ.
Учир нь гайгүй сайн мэддэг салбарынхаа сайд нь болж “Олон арван жил бугшсан хууль, шүүхийн салбарыг цоо шинэ болгоно” хэмээн шазуур зуун эхлүүлсэн ажлыг нь хал дол үзсэн партизан ах нар нь тал талаас нь буруутгаж, эсэргүүцэн тэмцсээр байгаад зогсоосон төдийгүй сайдынх нь суудлаас ч түлхэн унагаж, эр зүрхэнд нь нулимс хуруулсан удаатай.

Сайд байхад нь хүртэл өөр дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулж самсаа нь шархиртал гомдоосон. Тэгвэл өчигдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг ярилцах үеэр тэрээр төрөлх намдаа голдоо ортол гомдсоноо дахин илэрхийлж, тавантаа эмгэнэн гашуудав.

Хууль, шүүхийн тогтолцоонд бугшсан бузар булайтай тэмцэхийн тулд хуульч, улстөрчийн эр зориг гарган байгуулсан Тахарын албыг нь татан буулгах нь тодорхой болсон. Товчхондоо тэр тун их эмгэнэн гашуудаж явна.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • maral 2015-05-23 10:18:21
    Ardchilal gedegiig jinkhen utgaar n oilgoogui l yavj dee.Mongotei tom,carailaga khun l bodsonoo kheregjuulne shuu dee.Ardchilal,shudraga es gedeg yum baikhgui
  • Mgl 2015-05-17 09:20:30
    ARD TUNEN BIDCH MUN " HARAMSAJ " BN. HUNEE BODSON, HAMGAALSAN TAHARIIN ALBA BH BSAAN. NYAMDORJ,DORLIGJAB NAR HUUCHINDAA HET BARIGDSAN HUULICHD...
  • Зочин 2015-05-17 09:09:29
    Эрх мэдлээ хэтрүүлэн Монголын төр, хууль хяналтын тогтолцоог бүрэн самарсан хүн мөнөөсөө мөн Анх багш байхад хэлж ярьж байсан өөрөө сайд болоод хийсэн үйлдэл...
  • zochin 2015-05-17 02:10:54
    Эрх мэдэл хязгааргүй цаг хугацааг мөнхийн юм шиг бодож яваад алдсан бол төрийн хүн болох болоогүй байжээ Хэн ч хэлдэггүй алтан сургамжаа төр чамд хайрласан.
  • tiimee 2015-05-16 10:27:42
    Юм хийж бүтээх гэж жинхэнээсээ эхлүүлсэн сайд байсаан чи. Чиний эхлэлийг нь тавьсан ажлыг ард түмэн 100 хувь дэмжиж байгаа болохоор юм нэгээр дуусахгүй ээ .
  • зочин  2015-05-16 10:21:34
    тахарын алба хэрэгтэй гэхдээ арай л бие даах цаг нь болоогүй байна даа
  • bbbbbbb 2015-05-16 05:19:48
    bugsnii donton
  • Иргэн 2015-05-16 03:05:55
    Тэмүүжин минь юм нэгээр дуусахгүй.Энэ удаад чамайг унагаах гэж их ч олон хүн их ч өргөн хүрээтэй ажил боллоо.
  • Зочин 2015-05-15 14:36:29
    ХЭЛЭХ АМАРХАН ХИЙХ ХЭЦҮҮ ГЭДГИЙГ ЯРУУ ТОДООР ҮЗҮҮЛСЭН ХҮН ДЭЭ. ИХ Л САЙХАН САЙХАН ЮМ ЯРИАД БАЙСАН, ЁСТОЙ БАНТАГНУУЛЖ ӨГСӨН ДӨӨ.
  • зоч 2015-05-15 11:01:08
    балай хүүхэнтэй нөхцсөн тэнэг хогийн амьтан. Ийм хүмүүс төрд гардаг нь хамгийн эмгэнэлтэй. Дээр нь худалч. Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үнийг төлүүлэх хэрэгтэ...
  • зочин 2015-05-15 09:31:22
    Насаараа сайд байх юм шиг бодох юм. Амьдрал дээр тэгдэггүй юм шүү дээ. Багштайгаа арцалдаа л хоцорсон энэ тэр гээд л.
  • сонгогч 2015-05-15 08:12:01
    Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал Ирээдүй чамруу их буугаар буудна гэдэг чинь энэ дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй