"Нүд хуурсан" зам засварын ажлыг дахин хийлгэнэ

Хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сард “Хүний төлөө-Зөв тус” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Аяны хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн хатуу хучилттай замыг 2015.03.23-24-ний өдрүүдэд, Чингис-Чойбалсан, Чингис-Баруун-Урт чиглэлийн замыг 2015 оны 04.08-13-ны өдрүүдэд шалгасан юм. Шалгалтын дүнг газрын Даргын зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн онд дээрх чиглэлүүдийн замыг шинэчлэхдээ хүйтний улиралд гүйцэтгэснээс их хэмжээний эвдрэл гарсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Зарим замыг засч шинэчлэхдээ зураггүй гүйцэтгэдэг, гүйцэтгэгч болон зөвлөх компанийн туршлага, менежмент муу, зам засахад шаардлагатай материал, санхүүжилт тааруу байгаа нь илэрчээ. Засварыг чанартай хийдэггүйн улмаас их хэмжээний хөрөнгө гарын салаагаар урсаж байгаад МХЕГ-ын Даргын зөвлөлийн гишүүд шүүмжлэлтэй хандаж замын ажилд зарцуулсан хөрөнгө, гүйцэтгэлийг хянаж үзэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв. 

Өөрсдийнх нь буруугаас болж зам эвдэрсэн гэдгээ гэдгээ аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн ч захиалагч талын санхүүжилт оройтсон нь ажил удаашрахад хүргэсэн гэсэн тайлбар хийж байлаа. Тухайн замын чанар, баталгаат хугацаа гурван жил бөгөөд энэ хугацаанд эвдрэл гарвал өөрсдөө хөрөнгөө гаргаж засах ёстой. Энэ дагуу энэ хавар замаа дахин засна гэдгээ аж ахуйн нэгжүүд амаллаа. 

Цаашид замын засвар, арчлалт хийх хугацааг төлөвлөж урьдчилан хийсэн зураг төсөв, судалгаа шинжилгээнд тулгуурлан санхүүжилтийг нь төсөвт тусгаж байх, гарсан зөрчил, дутагдлыг арилгахад шаардагдах хөрөнгийг захиалагч, санхүүжүүлэгч тал шийдвэрлэх, улсын байцаагчийн албан даалгаврыг биелүүлээгүй бол аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, дахин сонгон шалгаруулалтад оролцуулахгүй байх, улсад учруулсан хохирлыг буцаан төлүүлэх нь зүйтэй гэж МХЕГ үзэж байна. 

Иймээс Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв болон “Ар Си Эс Си”, “Эм Ай Эл”, “Мөнхөд ашдын зам”, “Дархан Азза”, “Баянчандмань Азза”, “Чайна гео инженеринг”, “Насны зам”, Хансуун зам”, “Гашууны гол”, “ЗЗБ”, “Түм арвижих”, “Арж капитал”, “Замч ирээдүй” компанид улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага хүргүүлэхээр тогтлоо.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2015-07-21 05:37:55
    хайран хөрөнгийг үрэн таран хийх юм даа , чадахгүй, мөнгөний чадваргүй компаниудад өгөөд ийм юм болж байна , замаар зорчсон болгон л хараал хэлж байна лээ
  • ард 2015-06-12 02:35:59
    хөрсний сайжруулалт хийхгүй бол тэр зам хэдэн хоногийн настай зам байна лээ
  • Судалгаатай хийгдсэн зам чанартай 2015-05-31 04:09:10
    Энэ зураган дээр байгаа замыг хэзээ тавьдаг болноо гое тавьсан замын зураг байна
  • Зочин  2015-05-17 09:21:20
    Төр гэж байгаа бол замын ажилаа боломжит үед нь хөрөнгө гаргаж сайн хяналттай засуулаач, ард түмнийг олон дахин чирж машин тэрэг эвдэрч б.а Тоглоом хийхээ боль...
  • zochin 2015-05-16 15:14:10
    zassan hoinoo dulaanii shugamni zasna geed nogoo zamaa butsaagaad evdleed hayh geed bga
  • Darhanii hun 2015-05-16 08:11:34
    Neg onigoo bdag da usee zasuulah uu husuulah uu getel husuulay gechiheed daraa ni zasuulsan ni deer yum bna gedeg shig ene darhanii tamiig /zam/ zasuulayaa