Төрийн өмчит компаниудын сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжтой
Төрийн өмчит компаниудын харилцах дансан дахь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах боломжийн талаар МХБ-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд ТӨХ-ны даргын үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэгч Ш.Солонготой 2015 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр уулзаж,  санал хүргүүлж байсан юм.

Уг ажлын хүрээнд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр МХБ-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар, Стратеги, зах зээлийн хөгжлийн албанаас Төрийн өмчийн хорооны нийт албан хаагчдад Төрийн өмчит компани нь Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломжийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

ТӨХ-ны зүгээс төрийн өмчит компаниуд уг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж, сул чөлөөтэй мөнгө хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн талаар тэмдэглэж, цаашид МХБ-тэй хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-05-16 09:46:41
    TOX toriin kompani talaar yu ch medehgui yum bilee.gants jishee helii.TSahilgaan holboo kompani dampuurah gej baihad zahiral ni 10 saya togrogiin tsalintai, ...