330 сумын 90.3 хувьд нь гал унтраах нэгж байдаггүй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Шинэчилэн найруулсан хуулийн төсөлд галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэхээр тусгажээ. Ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэн, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Сүүлийн жилүүдийн судалгаанаас харахад обьектын гал түймрийн гаралт, эрсдэл улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил хүн амын нягтрал, хотжилт, өндөр барилга байгууламж, үйлдвэржилт зэрэгтэй шууд холбогдон эрс өсөн нэмэгдэж байгаа.

Улсын хэмжээнд 49 гал унтраах мэргэжлийн анги үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт газар нутгийн 10 хувь орчимд, иргэний 60 гаруй хувьд үйлчилж буй бөгөөд өнөөдөр манай орны 21 аймгийн 330 сумаас 298 буюу нийт сумын 90.3 хувьд нь гал унтраах нэгж байхгүй юм байна. Алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага нь төрийн үйлчилгээ авч чадахгүй байгаа тул тухайн орон нутгийн галын аюулгүй байдлыг хангуулахаар хуульчлан баталгаажуулах нэг шаардлага бий болжээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.