Ямар иргэн эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэгт хамрагдах вэ
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр төлсөн, дараалсан гурван жил даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт нэг удаа хамруулах урамшуулал зарлагдаад жил гаруй болж байна.  Даатгуулагч оношилгоо, шинжилгээний багц болон, үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгон, харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм.

Ямар иргэн эрүүл мэндийн даатгалын урамшуулалд хамрагдах вэ?

 Үүнд:-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр тогтмол хугацаанд нь төлсөн бол,

-Дараалсан 3 жилийн хугацаанд буюу 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс 2015 оны нэгдүгээр сарын нэгний хооронд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гаргуулаагүй бол энэ урамшуулалд хамрагдах боломжтой юм.

Хэрэв та нийгмийн даатгалын урамшуулалд хамрагдах боломжтой эсэхээ мэдэхгүй байгаа бол http://ndaatgal.mn/emdprom3/ цахим хуудсаар орж, регистрийн дугаараа хийн шалгаж болно.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.