Орост цус асгаруулсан төрийн эргэлт гарна гэдэгт Ходорковский итгэлтэй байна
Путины тушаалаар өршөөлөөр суллагдаад удаагүй байгаа экс олигарх Ходорковский Германы “Die Welt” сонинд Орос орны ирээдүй, Путин, оросуудын талаар өгсөн ярилцлагаас уншигч танд товчлон хүргэж байна.
 
Юуны өмнө эрх мэдлийн хуваарилалт ба хууль ёсыг сахин дээдлэх байдлаараа задран унасан коммунист дэглэмтэй Зөвлөлт ч Путины Оросоос хавьгүй илүү дээр байсан гэж үзэж байгаагаа Ходорковский хэлсэн байна. Түүний бодлоор Владимир Путин нь өөрийн байгуулсан авторитар системийн ачаар нэг эсвэл бүр хоёр хямралын үр дагаврыг арилгахаар хянан ажиллаж чадна. Гэхдээ эрх мэдэл ингэж нэг хүний гарт хэт төвлөрөх нь сөрөг талтай “Путин олон асуудлыг бүгдийг нэгэн зэрэг шийдэх боломжгүй” гэж тэрээр үзэж байна. Энэ бол олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, дэмжигдсэн хууль ёсны төрийн институтуудыг нь устгасан Орос шиг орны гол төлөв тулгардаг асуудал гэнэ.
 
Экс олигарх нь Орос орныг эрх мэдэл нэг гарт маш их хэмжээгээр төвлөрсөн атлаа сул дорой улс гэж тодорхойлж. Үүний буюу Путины байгуулсан системийн сул дорой байдлын нэг нотолгоо нь Немцовын аллага гэж тэр үзжээ. Тэрээр “Улс төрийн элитэд багтдаг хүнийг Кремлээс холгүй хорооно гэдэг эрх мэдлийн бүх л бүтцүүд дархан эрхтэй гэсэн үзэлд өгсөн том цохилт. Энэ байдал нь яваандаа эрх мэдлийн механизмыг улам сулруулна. Одоо албан тушаалтан болгон шийдвэр гаргахын өмнө “Путин намайг халж чадна, харин Кадыровын хүмүүс алж чадна”  гэж боддог болно”  гэсэн байна.
 
Гэхдээ Немцовын аллагыг зохион байгуулсан гол хүн нь Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыров бус харин зиндаа арай доогуур хүн гэдэгт Ходорковский итгэлтэй байгаа аж. Мөн Немцов алагдсан явдалд Путин маш ихээр дургүйцэн бухимдсан гэдэгт ч итгэлтэй байгаа гэдгээ хэлжээ.
 
Цаашлаад Ходорковский “Путин хэлмэгдүүлэлтийг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа. Гэхдээ зарим нэг хүний болгоомжилж байгаагаас ялгаатай нь тэрээр ингэж нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа. Хэтэрхий ихээр нухчин дарвал үр дагавар нь өөрт нь муугаар тусна гэдгийг сайн мэдэж байгаа” гэжээ. Иймд Путиныг Сталин шиг төрөөс явуулсан хэлмэгдүүлэлтээр хүн амынхаа 2 хувийг золиослоход бэлэн гэдэгт эргэлзэж байгаагаа нуусангүй. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Путины дараагаар Орос оронд бүх зүйл зөвхөн сайн сайхан болно гэдэгт итгэлтэй байгаа юм байна.
 
Хамгийн гол нь Оросын одоогийн дэглэмийг цус асгаруулалгүйгээр солих боломжгүй гэдэгт Ходорковский бат итгэлтэй байгаа гэнэ. Учир нь, түүний бодлоор Путины үед хийсэн зүйлийнхээ хариуцлагыг гарцаагүй үүрэх хэрэгтэй болно гэдгийг мянга мянган хүн сайн мэдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд Орост төрийн эргэлт гарахад ямар ч асуудал байхгүй төдийгүй ийм төрийн эргэлт нь “та биднийг амьд ахуйд болно” гэж мэдэгджээ.
 
Гэхдээ төрийн эргэлтээс илүүтэйгээр хил орчмоо явуулж байгаа Оросын бодлого хавьгүй аюул дагуулж байна гэж Ходорковский үзжээ. Тэрээр “Украйны зүүн нутагт хэт үндсэрхэг үзэлт хэнээтнүүдийн арми бүрэлдэж, Орост улам бүр олон хүн хэнээтнүүдийг дэмжиж байна. Гэтэл Рамзан Кадыров Чеченийг улам бүр хараат бус болгосоор. Хэрэв Орос дахь энэ хоёр хүч мөргөлдвөл иргэний дайнд хүргэж болзошгүй байгаа нь үнэхээр аюултай” гэжээ.
 
Экс олигарх нь Путины системийг сөрөг хүчний зарим төлөөлөгчийн бодож байгаагаас хавьгүй удаан оршин тогтноно гэж үздэг бөгөөд шалтгааныг нь “Энэ дэглэм буудахад бэлэн байгаа бол ардчилсан сөрөг хүчин бэлэн биш байгаа” гэжээ. Үүний дээр Оросын суртал ухуулга маш хүчтэй байгаа. Гэвч ийм хүчтэй суртал ухуулгын нөхцөлд ч Оросын иргэдийн 14 хувь нь одоогийн эрх баригчдыг дэмжихгүй байгаагаа ил цагаан мэдэгдэж байгааг Ходорковский онцолжээ. Түүний бодлоор Оросын сөрөг хүчин нь хамтын үйл хэргийн төлөө нэгдэж чаддаг олон янзын хүчнээс бүрэлддэг байсан бол маш гайхалтай байх байжээ.
 
Гэхдээ одоогийн Оросын хамгийн ноцтой асуудал нь эрх зүйн хэм хэмжээг хангалттай мөрдөхгүй байгаа явдал гэж Ходорковский хэлсэн байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд эрх баригчид шударга сонгуулийн дүнгээр тогтмол солигддог байхад л хангалттай гэсэн байна. Тэрээр “Удирдлага хүчирхэг байна гэдэг нь хүчирхэг ардчилсан институтуудыг огтхон ч үгүйсгэхгүй” гэж.
 
Харин дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа Украйны мөргөлдөөний тухай экс олигарх “Украйны зүүн нутгаас зэвсэглэсэн орос иргэд явах эсэх, Москва салан тусгаарлагчдыг дэмжихээ болих эсэх нь том асуудал хэвээр” гэсэн байна. Түүний бодлоор зэвсэглэсэн орос иргэд нутаг буцах нь Оросын одоогийн дэглэмд аюултай байдал үүсгэх тул Путин тэднийг Украйны зүүн нутагт аль болох удаан байлгахын төлөө шаардлагатай бүгдийг хийнэ гэсэн тайлбар өгчээ.
 
Украйны зэвсэгт мөргөлдөөнийг зөвхөн тайван замаар шийдэх боломжтой ч  Оросын одоогийн дэглэмийн үед тайван замаар тогтвортой шийдэхэд бэрхшээлтэй байх болно гэсэн санааг Ходорковский хэлжээ. Улмаар ийм нөхцөлд Өрнөдийн орнууд ямар арга хэмжээ авах ёстой талаар “Хэрэв Өрнөдөд одоогийн Оросын дэглэмтэй урт хугацааны тохиролцоонд хүрч чадна гэж хэн нэгэн нь ярьж байгаа бол тэр хүн нэг бол тэнэг үгүй бол мэхлэгч” гэсэн байх юм. Тэрээр Оростой харилцан ярилцаад байж болох ч Путиныг төрийн институтуудыг устгасан тул урт хугацааны тохиролцоонд хүрэх найдлага нь төөрөгдөл гэжээ.
 
Гэхдээ “Путин байнга сөргөлдөөд байхыг хүсэхгүй. Учир нь, өөрийгөө зэвсэгт дайчдынхаа хувьд төгс удирдагч байхаа больсон гэдгийг тэр ойлгочихсон” гэж Ходорковский хэлсэн байна. Ийм нөхцөлд Ходорковскийн бодлоор Путинд Украйнд царцаагдсан, түр намжсан мөргөлдөөн болж байх нь ашигтай гэнэ. Тэгээд ч Украйнд ардчилал амжилтанд хүрсэн бол яг адил өөрчлөлтийг Орост явуулах үлгэр жишээ болох боломжтой гэдгийг олигарх онцлов. Тэрээр “Харамсалтай нь Путин ч үүнийг ойлгож байгаа. Тиймээс түүний нэн тэргүүний зорилтуудын нэг нь Украйнд явагдаж байгаа туршилтыг бүтэлгүйтүүлэх явдал” гэжээ.
 
Үүний дээр авлигатай хийж байгаа тэмцэл дээр Украйны нь Орост үлгэж жишээ болж чадахгүй байгаад Ходоркосвкий харамсав. Украйны Ерөнхийлөгч Порошенкогийн явуулж байгаа бодлогод тайлбар өгөх хүсэлтийг Германы сэтгүүлч тавихад Ходорковский өөрийгөө Украйны сөрөг хүчний төлөөлөгч биш гээд татгалзжээ.
 
Оросын Ерөнхийлөгчийн тухайд “ЮКОС” –ын экс Ерөнхийлөгч “Путин нь дэлхийн хэмжээний удирдагчийн хувьд ямагт урьдчилан таах аргагүй шийдвэр гаргадаг хүн чигээрээ яваад байж чадахгүй” гэжээ. Харин ирээдүйд өөрийн хийх алхмын талаар Ходорковский “Би Орос орныг ардчилсан нийгмийн хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд тус нэмэр болоход үлдсэн амьдралаа зориулна” гэжээ.
 
Эх сурвалж: “Die Welt”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Немцов 2015-05-18 01:35:30
    Немцов-г барууны тагнуулынхан л хөнөөсөн. Орос-д сөрөг хүчний зүгээс бослого гарна гэж тооцоолсон боловч тийм зүйл болоогүй.
  • зочин  2015-05-16 10:42:49
    ирээдүйн ерөнхийлөгч гэж өөрийгөө тодорхойлоод байгаа юм биш үү гэхдээ Путин дэлхийн хөл бөмбөгийг зохиогоод л буух биз дээ
  • зочин 2015-05-16 04:11:34
    Муу Еврэй. АНУ гаас еврейчүүд нь дэмжиж гуцуулаад байгаа байлгүй.
  • mgl 2015-05-15 18:05:34
    icheech ta nar .. orosuudiin bogs dolohoosoo. T nariig ingej hashgirahaar oros ah nar chine armada taigaa ireed boov ogoh bhdaa....Muusain orosiin sheesnuud
  • зочин 2015-05-15 15:52:53
    орос орон мандтугай ЭНЭ ЛУЙВАРЧИНГ өршөөж чадсан ӨШИГЛӨЭ чаднааа ӨЧИГГҮЙ АРМАТА танкаар буудаад МАРТ
  • Urvagch muu judiig 2015-05-15 10:46:29
    enemuu urvagch haraal idsen judiig uchiggui buudah heregtei dee.
  • Иргэн 2015-05-15 08:48:05
    Энэ луйварчинг орос ах нар цааш нь харуулах хэрэгтэй. Орос оронд гай авчрах хүн байна.
  • сэтгүүлч 2015-05-15 06:37:33
    өрөвдөхөөр өр өшиглөнө гэдэг л энэ дээ. нэр хүндээ алдсан энэ луйварчин хулгайч эх орныхоо төлөө юу ч хийж чадахгүй. харин өс санаж яваа. бусдын эх оронд тэнэж...