Автомашины цонхыг хагалж, хулгай хийх явдал ихэсч байна
Сүүлийн үед гудамж, талбай, орон сууцны дэргэдэх зогсоолд байгаа машины цонх хагалж, хулгай хийх явдал ихэсч байгаа талаар ЗЦГ-аас анхааруулж, иргэдэд сэрэмжлүүлэг өгч байна.

БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн нутаг дэвсгэр, "Өнөр" хотхоны ойролцоо сэжиг бүхий хоёр залуу шөнийн цагаар явж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух эрхэлсэн ажилгүй 18 настай Р бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлджээ. Эдгээр залуус орон сууцны гадаах зогсоолд байрлуулсан дөрвөн машины цонхыг хагалж, эд зүйлс болон машин доторх бусад зүйлсийг хулгайлж байгаад газар дээрээ баригдсан байна.

13 настай хүү мөнгө олох зорилгоор бусдын автомашины цонхыг хагалж хулгай хийдэг байсан нь илэрчээ. Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Г энэ сарын 12-13-нд шилжих шөнө БГД-ийн 20 дугаар хорооны "Өнөр" хорооллын гаднаас таван машины цонх хагалан хулгай хийж байжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат-116 чиглэлийн ахлах ахлагч Н.Наранхүү Х.Балдандорж нар хүүхдийг барьсан байна. Эдгээр хэргүүдийг дүүргийн цагдаагийн  хэлтсүүд шалгаж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.