“Хүрхрээ” үндэсний дээд лигийг "Арвайн Үндэс" ХХК ивээн тэтгэнэ
Монголын Хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" үндэсний дээд лиг 2015.05.16-ны Бямба гарагт  нээлтээ хийх гэж байна. Нээлтийн үйл ажиллагаа  14:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд  болох юм. Харин 15:00 цагаас нээлтийн тоглолт болно. “Хүрхрээ" үндэсний дээд лиг 2015 өнгөрсөн жилийн аварга Хоромхон  болон Улаанбаатар багуудын тоглолтоор эхэлнэ. 

МХБХ - ны албан ёсны түнш, "Хүрхээ" Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор "Арвайн үндэс" ХХК энэ жилээс ажиллахаар болсон бөгөөд дөрвөн жилийн 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан байна. Нээлтийн тоглолттой холбогдуулан энэ долоо хоногийн Бямба, Ням гарагийн тоглолтуудыг  үзэгчдэд  үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.