Төрийн 187 байгууллага шилэн дансны мэдээллээ огт байршуулаагүй байгаа гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэрэгжиж эхлээд дөрвөн сар хагас болж буй Шилэн дансны тухай хуулийг амьдралд хэрхэн мөрдөж байгаа талаар төрийн байгууллагуудын төлөөлөл цугларан хэлэлцжээ.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Завхан, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт тааруу байгаа. Харин Хэнтий, Ховд аймагт “Цахим Хэнтий”, “Цахим Ховд” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж,төсвийн  ил тод байдлыг сайн хангаж байгаа гэж Аудитын газрын дүгнэлтэд дурдсан байна.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитад 5804 байгууллага, аж ахуйн нэгж хамрагдсаны 5399 нь төсвийн байгууллага, 405 нь төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж байсан байна. Эдгээрийн 96,8 хувь буюу 5617 нь төсвийн ерөнхий мэдээллээ байршуулжээ. Үүнээс 4868 нь нэгдсэн цахим сүлжээ, байгууллагын цахим сүлжээнд, 749 нь мэдээллийн самбарт байршуулсан бол 187 нь шилэн дансны мэдээллээ огт байршуулаагүй байгаа аж. Харин 1650 нь байгууллагынхаа мэдээллийн самбарт давхар байршуулжээ.

Аудитад хамрагдсан нийт байгууллагаас 87,9 хувь буюу 4482 байгууллага 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйлгээний мэдээллийг байршуулаагүй, оны эхний улиралд хөрөнгө оруулалт болон бусад томоохон зардлын гүйлгээ гараагүй тохиолдолд хэрхэн тэмдэглэх арга зүй тодорхойгүй байсан гэсэн алдаа дутагдал илэрсэн байна.
 
Ами
Olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.