“Airbus А400М” онгоцны сүйрэл НАТО-г хүнд байдалд оруулж байна
Байлдааны ачаа тээврийн бас нэгэн “Airbus А400М” онгоцны туршилтын нислэг гуравхан минут үргэлжлээд сүйрлээр төгссөн. Испанийн Севилья хотын орчим онгоц сүйрэхэд багийн дөрвөн гишүүн амиа алдаж, хоёр нь шархадсан. Испанийн эрх баригчид ослын шалтгааныг тодорхойлох хүртэл “Airbus А400М” онгоцыг үйлдвэрийнхээ нисэх буудлаас хөөрөхийг хориглов.
 
Энэ бол “Airbus А400М” онгоцыг зохион бүтээж, угсрах явцад тохиолдож байсан анхны бэрхшээл биш. Цагтаа НАТО-ийн гишүүн орнууд орчин үеийн шаардлагад нийцсэн байлдааны ачаа тээврийн шинэ онгоцтой болох тендер  зарлахад энэ онгоц Орос ба Украйны хамтран бүтээсэн Ан-70 -тай өрсөлдөж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Одоо Украйн ба Оросын харилцаа ямаршуу түвшинд хүрснийг харвал НАТО-ийн гишүүн орнууд “Airbus” компанийн онгоцыг сонгосон нь зөв гэж санагдах нь мэдээж. Гэхдээ энэ сонголтыг тийм ч амжилттай байгаагүй гэдэг дээр олон шинжээч санал нийлдэг.
 
Юуны өмнө “Airbus А400М” онгоцыг долоон жилийн өмнө буюу 2008 онд үйлдвэрлэж эхлэх ёстой байсан. Гэтэл удаа дараалан хоцрогдол гарсны эцэст дөрвөн моторт, турбо сэнст энэ онгоц нь анх 2013 оноос л Францын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд орсон. Удаалаад Турк, Их Британийн дараа Герман 2014 оны 12-р сард захиалсан онгоцныхоо анхныхыг авсан.
 
Онгоцыг хүлээн авсан Германы Бундесверийн мэргэжилтнүүд зохион бүтээгчдэд 160 орчим засвар өөрчлөлт хийх шаардлагатай  байгааг заасан байдаг. Заагдсан 160 орчим дутагдлаас зарим нь ашиглах боломжийг ихээхэн хязгаарлаж байна гэж Германы офицерүүд үзжээ. Иймд 2015 оны 3-р сард гарсан илтгэлд “Airbus А400М” онгоцонд 2019 оноос наана тавигдсан бүх шаардлагад нийцсэн өөрчлөлт хийгдэж амжихгүй гэсэн байна.
 
Гэтэл бас нэгэн ээлжит саатал Испанид гарлаа. Анхандаа “Airbus” компани нь захиалагчдад жил болгон 22 онгоц хүлээлгэн өгнө гэж төлөвлөөд байсан. Гэвч үйлдвэрийн хүчин чадал нь жилд дээд тал нь 18 онгоц гаргахад хүрэлцэх нь ойлгомжтой болсон. Одоо нисэх хоригийг цуцлагдсаны дараа хэдэн онгоц үйлдвэрлэж чадахыг хэн ч хэлж чадахгүй байна. Дээр нь, онгоцыг хүлээн авах орнуудын дараалалд өөрчлөлт орох эсэх нь ч тодорхойгүй болжээ. Испанид сүйрсэн онгоц нь Туркийн Агаарын цэргийн хүчинд зориулагдсан байсан аж.
 
Турк нь 2003 онд “Airbus А400М” онгоцыг хамтран захиалсан есөн орны нэг. Берлиний төрийн мэдлийн аналитик төв “Улс төр, шинжлэх ухааны сан”-ийн аюулгүй байдлын шинжээч Кристиан Мөллинг “Байлдааны ачаа тээврийн “Airbus А400М” онгоц бол аль нэг улс дангаар хэрэгжүүлж чаддаг төсөл биш болохоор нэгэн зэрэг хэд хэдэн улс хэрэгжүүлдэг” гэсэн байна.
 
Анхандаа Герман, Франц, Испани, Бельги, Люксембург, Их Британи, Турк, Итали, Португали улсууд захиалагчид байсан. Гэтэл анхан шатны хэлэлцээрийн дараагаар зардал маш их болох төлөвтэй болж ирэхэд Итали, Португали хоёр төслийг хэрэгжүүлэхээс татгалзаж, оронд нь Малайз орж ирсэн байдаг. Байлдааны ачаа тээврийн “Airbus А400М” онгоцыг үйлдвэрлэх төслийг эхний үед 20 тэрбум еврогоор үнэлж байв. Гэвч явцын дунд зардал өссөөр 27 тэрбумд хүрсэн бөгөөд Испанид болсон ослын дараа ахин өсөх нь гарцаагүй.
 
Байдал ийм болсон  хэдий ч одоо “Airbus А400М” онгоцноос хэн ч татгалзахыг хүсэхгүй гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Дээр нэр гарсан Мөллинг “Захиалга өгсөн эдгээр улсын хувьд ч энэ төсөл дэндүү том байсан тул одоо тэд юу ч болж байсан амжилттай хэрэгжүүлж дуусгахаас өөр гарцгүй” гэсэн байна. Тэгээд ч “Airbus А400М” онгоцны төсөл нь захиалагч орнуудын үйлдвэрүүдийг ажлаар хангаж байгаа. Тухайлбал, их бие, ачаа ачих ба буулгах хэсэг, өндрийн тогтворжуулагчийг Германд бэлддэг бол далавчийг Их Бритинид, багийн бүхээг, дугуйг Францад үйлдвэрлээд эцсийн угсралтыг Испанид гүйцэтгэж байгаа.
 
Нэгэнт татгалзахад хэт оройтсон тул захиалагч орнууд нь хэмнэлт гаргах үүднээс захиалгынхаа тоог нэлээд цөөлсөн. Анхандаа захиалагч орнууд 225 ширхэг “Airbus А400М” авах гэж байсан. Үүнээс Герман гэхэд л 73-ыг захиалсан байв. Гэвч одоо Германы захиалгын тоо 40 болж цөөрсөн бөгөөд бусад орнууд ч авах онгоцоо цөөлсөн. Үр дүнд нь нийт захиалгын тоо 174 хүрч буурсан. Гэтэл захиалгын тоо ийм хэмжээнд хүрч буурсны улмаас “Airbus” компани алагдалтай ажиллах дээрээ тулаад байгааг захирал Томас Эндерс мэдэгдсэн. Испанид гарсан ослын дараа захиалгын тоо ахиад цөөрвөл онгоцыг цаашид боловсронгуй болгох, угсрах явц нь компанийн хувьд алдагдалтай болох аж.Өмнөх сааталтай холбоотой нэмэлт зардлын дийлэнхийг компани дангаар дааж байсан нь ашигтай ажиллахад сайнаар нөлөөхгүй нь мэдээж.
 
Гэвч хамгийн ноцтой нь Испанид болсон осол нь үйлдвэрлэгчийн хувьд төдийгүй захиалагч орнуудын зэвсэгт хүчинд цохилт өгсөн хэрэг болж байгаа аж. Захиалагч орнуудад байлдааны ачаа тээврийн одоо байгаа онгоцнууд хангалтгүй байгаа төдийгүй хэт хуучраад байгаа. Ийм нөхцөлд “Airbus” компани нийлүүлэлтээ ахиад хоцруулбал тун таагүй нөхцөл байдал үүсэх дээрээ тулаад байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • №-" 2015-05-15 23:04:14
    Орчуулах гэж алжээ. Уншсан чинь толгой өвдөж байна.
  • тэнд олон жил амьдарсан хүн 2015-05-15 05:40:04
    Авилгал тэнд манайхаас масштабын хувьд асар их. бүх зүйл нь авилгал дээр тогтож байдаг. Харин үүнийг тэдний иргэд нь илчилдэггүй учир нь бүх амьдрал нь авилгал!...