Мэргэжилтэй боловсон хүчингүй болсон Украйн яаж сэргэхийг мэдэхгүй
“Deutsche Wirtschafts Nachrichten”  буюу  “Германы улс төр ба олон нийт” сонинд Украйны эргэн сэргэлттэй холбоотой сонирхолтой материал гарчээ. Тус нийтлэлд бичсэнээс үзвэл Украйны зүүн нутагт болж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас эдийн засаг ба нийгмийн байдал уналтад орсон. Үүнээс болж Украйны иргэд хэдэн зуун мянгаараа хилийн чанад руу цагаачлан гарч эхэлсэн. Ингэхдээ Баруун Украйны оршин суугчид дийлэнхдээ Европ руу гарч байгаа бол Зүүн Украйнчууд Орос руу гарч байгаа.
 
Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар Польш  311 мянган украйн цагаачдад түр ажил хийх зөвшөөрөл олгосон нь үүний нотолгоо. Энэ бол 2013 оныхоос даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Варшав дахь “Дорнодын судалгааны төв”-ийн аналитикч Марто Ярошевич онцолж байна. Одоогоор Польшид Украйны 300-400 мянган цагаач амьдарч байна.
 
“Польш дахь украйн эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн Катаржина Сироцкая “Украйнаас ирсэн өндөр мэргэшсэн цагаачид нь олноороо ямар ч бичиг баримтгүй ажиллаж байгаа бол бусад нь цэвэрлэгч, барилгачин, таксины жолооч хийж гол зогоож байна” гэсэн. Гэхдээ украйнчууд дан ганц зэвсэгт мөргөлдөөнөөс болж цагаачлаад байгаа юм биш, улсынхаа хөдөлмөрийн зах зээл дээр адил тэнцүү боломжтой байх нөхцөлгүй болгож байгаа асар хүчтэй авлига буюу өөрөөр хэлбэл эдийн засгийн ямар ч ирээдүйгүй байдлын улмаас хилийн чанад руу цагаачилж байна. Ийм нөхцөлд Украйнаас ирсэн өндөр мэргэшсэн боловсон хүчин  Польшийг Өрнөд Европ ба АНУ руу гарах дамжлаг болгон ашиглах болсон гэж зарим шинжээч үзэж байгаа.
 
Украйны зүүн нутгийн цагаачид гол төлөв хамаатан садан нь олноор аж төрдөг Орос руу гарч байгаа. НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн Ерөнхий Комиссарын хэвлэлийн төлөөлөгч Б. Балохын хэлж байгаагаар 256 мянга гаруй украйнчууд Оросоос түр орогнох хүсэлт гаргасан бол 244 мянга нь иргэн болох эсвэл байнгын оршин суух хүсэлт гаргасан байна.
 
Киев ба Украйны зүүн нутгийн босогчдын хооронд болж байгаа мөргөлдөөний улмаас тус нутгийн дэд бүтэц ихэд эвдэрч сүйрсэн. Дээр нь сэргээн босгох ямар ч ажил явагдахгүй байгаа тул ойрын саруудад Оросыг зорьсон цагаачдын тоо улам нэмэгдэнэ. Өндөр мэргэшсэн боловсон хүчин, эрдэмтэд нь ингээд хэдэн зуун мянгаараа улсаа орхин гарч байгаа нөхцөлд Украйн ямар замаар, хэрхэн улсаа эргэн сэргээх нь тодорхойгүй хэвээр байгааг нийтлэлд онцолжээ.
 
 
Эх сурвалж: “Deutsche Wirtschafts Nachrichten”
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • MGL 2015-05-26 11:05:29
    Ukrainda tegeed dandaa hashgichsan shine fashistuud avilgachid deeremchid l uldsen yum baina daa
  • Монголхүн 2015-05-15 05:42:49
    Ардчилал бол далд колоничлол мөн ш дээ. Манайхаан жаахан сэхээрэх цаг болоогүй юм уу, алдаагаа хүлээн зөвшөөрөх хэцүү байдаг ч өөр гарц байхгүй шүү.