“Эрүүл иргэн-Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлтийн үеэр болох  дугуйн тэмцээний шагналд Алтон" унадаг дугуй бэлэглэнэ
Хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Эрүүл иргэн-Эко хөгжил II” хөтөлбөрийн нээлтийн ажиллагаа 5 сарын 16-ны Бямба гарагт Хүй долоон худагт болно. 

Нээлтийн арга хэмжээний үеэр хөтөлбөрийн нэрэмжит уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн, Монгол Солонгосын хамтарсан Хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг зохион байгуулагдахаар болжээ. Уулын дугуйн УАШТ-ийг “Мон- Алтон” ХХК Алтон брэндийн унадаг дугуйгаараа ивээн тэтгэх юм байна. Дугуйн тэмцээний шагналд солонгосын унадаг дугуйг бэлэглэх аж.
 
Мөн хөтөлбөрийн үеэр “X-Vit” хамтлаг болон залуу дуучин Цогт нар ирж ая дуугаа өргөхөөр болсон байна. 

Энэ жил дугуйн түрээсийн цэгээс гадна үндэсний сурын талбай, морин тойруулгын цэгийг ашиглалтад оруулаад байгаа аж.  Мөн нийтийн тээврийн унаа, халуун хоол, цай, хүнсний худалдааг зохион байгуулагчдын зүгээс бэлтгэсэн байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуусыг хөтөлбөрт идэвхтэй оролцуулах үүднээс долоо хоног бүрийн Бямба, Ням гарагуудад 11:00, 13:00 цагаас Ялалтын талбайгаас Хүй долоон худаг хүртэл нийтийн тээврийн унаа явахаар болжээ.


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.