Кикбоксын УАШТ ням гарагт эхэлнэ
Монгол улсын аварга шалгаруулах 16 дахь удаагийн кикбоксын тэмцээн ирэх ням гарагт эхлэх гэж байна
Тэмцээн  энэ сарын 17-21-нд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар муай тай, кикбокс төрлөөр болох бөгөөд тулаан Доорхи жингийн хуваарийн дагуу нээлттэй зохион байгуулагдана. 
Үүнд:
Өсвөр үе, залуучууд болон насанд хүрэгчид  гэсэн гурван ангилалд 36, 46, 51,  54, 57 кг гэсэн жингүүдэд болохыг зохион байгуулагчид хэлж байна. Мөн муатай боксын насанд хүрэгчдийн тэмцээн эрэгтэйчүүдийн  57 , 60, 63.5, 67, 71, 75 кг-ийн жингүүдэд болох бол эмэгтэйчүүд 48, 54, 60 кг гэсэн жингүүдэд тус тус өрсөлдөнө.

УАШТ-ний хөтөлбөр:
Тавдугаар сарын 17-ны өдөр
10.00-12.00 цагт Мишээл экспо төвд тамирчдын жинг үзнэ.
14.00-16.00 цагт МҮОХ-ны хурлын танхимд Сугалаа хийх, сургалт явагдана.
Тавдугаар сарын 18-ны өдөр 11.00 цагт Монголын үндэсний сурын харвайн задгай талбайд тэмцээн эхэлнэ
Тавдугаар сарын 20-ны 10.00 цагт Монголын үндэсний сурын харвайн задгай талбайд шигшээ тулаан явагдана.

Дашрамд дуулгахад, энэхүү  УАШТ нь нээлттэй тэмцээн тул ОХУ-ын Буриадын баг, Ангарск, Эрхүү хотын багууд бас оролцохоор ирэх юм байна. 
 Г.Уянга
 Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.