Байгаль хамгаалах нөхөрлөлүүд чуулж байна
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдаж  байна.БОНХАЖЯ, Байгаль орчин, ногоон хөгжлийн нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж буй уг чуулганд 21 аймгийн 800 байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгч оролцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж байгаа юм.
 
Чуулганы нээлтийн үеэр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол уудам эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн төлөөлөгчид болон чуулганыг зохион байгуулахад хамтран ажилласан олон улсын болон салбар байгууллагуудад талархал илэрхийлжээ.
 
Энэ удаагийн үндэсний чуулганыг “АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ ХҮНИЙ САНАА НЭГ” уриатайгаар зохион байгуулж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.