Ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор  гадаад паспорт “яаралтай” сунгах үйлчилгээг түр хугацаанд зогсоожээ

Улсын бүртгэлийн Ерөнхий газар гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах зэрэг үйлчилгээг түр хугацаанд зогсоогоод байгаа аж.

Энэ талаар тус газраас тодруулахад “Жил бүрийн 6-9 дүгээр саруудад УБЕГ-ын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн ачаалал нэмэгддэг. Энэ жилийн хувьд ОХУ-д визгүй зорчдог болсонтой холбоотой ачаалал улам нэмэгдээд байгаа. Гэхдээ гадаад паспорт олголт, сунгалт хэвийн явагдаж байна. Харин ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “яаралтай үйлчилгээ”-г түр хугацаанд зогсоосон.  Яаралтай үйлчилгээг зогсоогоод 14 хонож байна. Ирэх даваа гаригаас яаралтай үйлчилгээ хэвийн ажиллаж эхэлнэ” гэв.

УБЕГ-ын   ын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсээр өдөрт 2000 орчим иргэд үйлчлүүлдэг. Харин ачаалалтай саруудад энэ тоо хэд дахин нэмэгддэг байна.
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bts 2015-05-15 18:52:01
    Kkk udurt 2000 hun uilchiluuldeg yum bol gantshan jiliin dotor Mongol ulsiin irged gadaad pass avaad zogsohgui sunguulj duusah baih daa!!! Hund surtal gej!!!