Төв цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвсэх  эсэхийг шийднэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн сард хуралдаж, хорооны бүрэлдэхүүнээ баталсан талаар мэдээлсэн билээ. 

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны даргаар Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг, Хурдан морины салбар хорооны даргаар, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Үндэсний сурын салбар хорооны даргаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Шагайн салбар хорооны даргаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны даргаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооны даргаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэв журмын салбар хорооны даргаар ЦЕГ-ын дарга Р.Чингис, Урлаг, соёлын салбар хорооны даргаар, БСШУ-ы дэд сайд Ч.Төмөрбаатар, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны даргаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил нар ажиллахаар болсон юм. 

Тэгвэл өнөөдөр тус хороо дахин хуралдах гэж байна. Хуралдаанаар төв цэнгэлдэхийн тохижилт, засвар худалдаа үйлчилгээний талаар хэлэлцэхээс гадна наадмын өнгө төрхийг тодорхойлох нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолт, "Улаанбаатарын үдэш" цэнгүүний найруулагчдыг томилох юм байна.

Тодруулбал, энэ үеэр Төв цэнгэлдэхэд хиймэл зүлэг дэвсэх эсэхийг шийдэх юм. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Lapsha 2015-05-15 04:03:52
    uneheer tsagaa oloogui ajil.ediin zasag mash hund iim uyed 1,5 terbumaar ontsiin ach holbogdolgui zuil hiij bolohgui.darga nar mini bitgii hiigeerei.guij bna.