Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын анхааралд
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлан гаргажээ. Их, дээд сургуульд элсэгчид зургадугаар сарын 14-19-ний хооронд шалгалтаа өгч дуусна.

Энэ жилээс эхлэн суудлын хуваарь буюу шар хуудсыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудасруу бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан нэвтэрч ороод шалгуулагчын булангаас сурагчид өөрсдөө хуудсаа татаж авах юм байна.

Тэгвэл бүртгэлийн хуудсан дээр тамга даруулж баталгаажуулаагүй өмнөх онд төгссөн шалгуулагчид энэ сарын 13-ны 17.00 цагаас өмнө Боловсролын үнэлгээний төвийн байранд ирж бүртгэлийн хуудсан дээрээ тамга даруулж баталгаажуулах ёстой аж.

ШАЛГАЛТЫН ХУВААРЬ 
Сар/өдөр Цаг Хичээл
06 дугаар сарын 14 12:00-13:40 Монгол хэл бичиг
06 дугаар сарын 16 10:00-11:20 Орос хэл
13:00-14:40 Хими
16:00-17:20 Англи хэл
06 дугаар сарын 17 08:30-09:50 Монгол Улсын түүх
11:30-13:10 Математик
14:30-15:50 Биологи
17:00-18:20 Монгол хэл
06 дугаар сарын 19 08:00-09:40 Физик
11:30-12:50 Нийгмийн тухай мэдлэг
14:20-15:40 Газарзүй
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.