Тахарыг буулгах нь хэнд ашигтай вэ
УИХ-ын ээлжит чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох бусад хуулиудыг хэлэлцэх үеэр гишүүд “тахарын алба цаашид байх уу, үгүй юу” гэдгийг ярилцаж, нэлээд ширүүхэн маргалдаад авлаа.

Энэ албан байгуулагдаад жил ч хүрэхгүй хугацааг өнгөрүүлж байна. Тэгэхээр тус алба үр дүнтэй ажиллаж уу, үгүй юу гэдгийг дүгнэхэд эрт. Гэхдээ цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хооронд орхигдсон орон зайнд ажиллаж байгаа гэдэг утгаар нь энэ байгууллагыг анхнаас нь нүд үзүүрлэх хүмүүс олон байсан.

Гэвч энэ бүх хугацааны эцэст тахарын албыг байлгах эсэхийг ярина гэдэг нь утгагүй. Үнэхээр л хэрэггүй алба гэж бодож байсан юм бол анх байгуулагдаж байхад нь өөрийн үзэл бодлоо хамгаалаад үлдэцгээх ёстой байж. Гэтэл нэгэнтээ байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд эхэлсэн байгууллагыг татан буулгах тухай ярьж байгаа нь үнэхээр харамсалтай.

Учир нь энэ байгууллага 600 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Хэрвээ татан буугдвал энэ хүмүүс хаачих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Цагдаа, цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад өргөдлөө өгөөд Тахар руу шилжсэн эдгээр хүмүүсийг хуучин байгууллага нь буцаагаад авах уу. Авч болдог хуулийн зохицуулалт хийлээ гэхэд эдгээр хүмүүс ямар шатарын хүү, эргүүлж, буцаадаг тоглоом биш дээ гэж бодогдож сууна.

600 хүний ард 600 айлын амьдрал яригдана. Манай эрхэм гишүүд 600 хүнээс төсвийн мөнгөө харамлаад байх шиг харагдсан. Үнэндээ харамласан тэрхүү хөрөнгө нь гишүүдийн жил бүр тойрогтоо зарцуулдаг хөрөнгөнөөс ч бага тусах вий дээ.

Тахар бол гэрч, хохирогч, яллагчдын хамгаалдаг байгууллага. Өөрөөр хэлбэл тэд хүний эрхийг хамгаалж байгаа. Харин УИХ-аас татан буулгах нь зөв өө гэж үзэж байгаа бол тэдэнд хүний эрх гэгч ямар ч хамаагүй болж таарч байна. Тийм үү. Аль эсвэл чуулганы цагаар өөр ярилцах сэдэвгүй болчихоод байгаа юм уу.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-15 15:39:12
    та хар гэсэн шогийн нэр АНУ гийн маршалын хуулийг хуулчихсан МОНГОЛД нийцэхгүй ХҮН ХАЛАХГҮЙ цагдаа шүүхийн шийдвэрт шилжүүл ТЭ МАНГАР бацааны ГОЛОГДОЛ
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Jkuv 2015-05-15 12:11:42
    tatan buulagh ni zuv temuujin nobshiin hiisen gargasan ene huulidg bugdg ni butsaaj huuchin hevend ni oruulah estoi
    103.229.122.15
    Мэдэгдсэн Хариулах
  • jervis 2015-05-15 10:48:37
    Doorhi setgegdeluudiig haraad haraal id gej bodov.Uhernuud!!!!!!!!!!!!!!Bid suuliin 25 jild huuliin salbart hiisen ""TSORIIN GANTS"" devshileesee UHARLAA!!!...
    103.229.123.111
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-05-15 08:39:40
    Америкийг дууриаж хийсэн зүйл шүү дээ. Тэмжүүжин. Татан буулгах нь зүйтэй. Урд өмнө нь яаж явж байсан түүгээр нь явуулах хэрэгтэй. Төсөв мөнгө хэмнэнэ биздээ.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen  2015-05-15 07:03:03
    ene alba hend ch hereggui baahan darga nar sul tsalin tsagdaa nar ajlaa hii oroonoosoo garah durgui humuus yavj ajlaa hii er ni ted narin ajil ene albaa buulga...
    203.91.112.250
    Мэдэгдсэн Хариулах
  • ТАХАР 2015-05-15 07:00:54
    ТАХРЫН АЛБЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЯМАР Ч "БҮТЭЭЛГҮЙ" АЛБА ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ.
    103.242.45.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2015-05-15 06:31:28
    Татан буулгасан нь дээр шүү дээ.Хийх ажилгүй хэдэн хүн л хүн дээрэлхээд байдаг юм байлаа
    183.177.98.229
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-05-15 06:02:31
    tatan buulgasan deer
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-05-15 04:41:29
    буулга,.дарга нар л нэмэгдсэн болохоос биш бусад нь цагдаа шшг албад хийж л байсан шүү дээ.
    103.23.51.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Tatan buulga 2015-05-15 04:28:08
    tatan buulga ene bol toriin tansaglal. Ugaasaa yamarch hiih um baidaggui um bna lee sht, pc togloom hoorondoo toglool odriig ongoryuldeg gene lee.
    103.229.120.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Маршал? 2015-05-15 04:24:57
    АНУ-ын "US Marshals Service"-ийн эрх, үүрэг нь манай ШШГ байгужуллагынхтэй олон зүйл дээр давхацдаг тул Тахарыг ШШГГ-ын дотор байгуулах нь бараг л зөв байх да...
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • budda 2015-05-15 03:49:35
    buruu oilgolt
    103.229.121.218
    Мэдэгдсэн Хариулах
  • sd 2015-05-15 03:14:20
    buulgaa naad 2 zuunii omnoh baiguullagaa darg nart , bas mongtei hund l uilchilne shd
    103.26.193.239
    Мэдэгдсэн Хариулах