Н.Төгсцогтын ээлжит тулааны товыг зарлав
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт сонирхогчийн боксоо орхиж, мэргэжлийн рингэнд тоглоод удаагүй байгаа.
 
Тэрбээр хоёр дахь тоглолтынхоо дараа эх орондоо ирэх үеэрээ "Буцаад сонирхогчийн бокстоо тоглодог ч юм бил үү" хэмээн ярьсан. Ингэснээр түүнийг мэргэжлийн боксыг орхиж магадгүй гэсэн яриа спорт сонирхогчдын дунд түгээд байсан билээ. Тэгвэл гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа ирэх сард хийхээр болжээ. Тэрбээр мэргэжлийн боксын гараагаа амжилттай эхлүүлж, эхний хоёр тулаандаа ялалт байгуулаад байгаа билээ.
 
Мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт анхны тулаанаа АНУ-ын Калифорни мужийн Онтарио хотын “Cit­izens Business Bank Arena” ордонд хийж, өрсөлдөгч Америкийн Габриэл Брэкстоныг хүнд цохилтоор буулган авсан. Мөн дараагийн тулаанаа өнгөрөгч 4 дүгээр сарын 19-ний өдөр АНУ-ын Калифорни мужийн Карсон хотноо Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийж, ялалт байгуулсан юм.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.