Дорнод аймгийн онцгой комисс өчигдөр хуралдаж олныг хамарсан морин уралдаан, сунгааг хориглосон Засаг даргын захирамж хүчинтэй байгааг мэдэгджээ. Аймгийн хэд хэдэн суманд малын гаралтай халдварт өвчин гарсантай холбогдуулан аймгийн онцгой комиссоос Засаг даргад санал болгосны дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сард морин уралдаан хийхгүй байх захирамжийг гаргасан ажээ. Захирамжинд их бага сунгаа, овоо уулын тахилга зэрэгт хурдан морь уралдуулахгүй байхаар заажээ.
Энэ талаар албаныхан хэлэхдээ "морин уралдааны үед адуу малын бөөгнөрөлт ихээр үүсдэг тул халдвар дамжуулах өндөр эрсдэл үүсдэг учир гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой" гэдгийг хэлж байна. Морин уралдааныг тодорхой хугацаагүйгээр хорьсон. Аймгийн хэмжээнд он гарснаас хойш малын гоц халдварт хонины цэцэг, боом өвчний тохиолдол буурахгүй байгаа юм.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn