Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал Бэртранд Бадрэг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Дэлхийн банк группын гүйцэтгэх захирал бөгөөд Санхүү хариуцсан захирал Бэртранд Бадрэ тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.05.15/ хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын эхэнд ноён Бэртранд Бадрэтэй уулзаж буйдаа талархал илэрхийлээд, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.

Ноён Бэртранд Бадрэ УИХ-ын даргыг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр  Монгол Улсад Дэлхийн банкны үйл ажиллагааны явц байдалтай танилцахаар ирсэн тухайгаа дуулгаад, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар саналаа хэлж,  Дэлхийн банкнаас Монгол Улсын Их Хурлаар батлуулах шатанд байгаа гурван төслийн талаар тодруулсан юм.

УИХ-ын дарга хэлэхдээ, “Тогтвортой амьжиргаа-3” төслийг Улсын Их Хурлаар баталсан. Одоо хэрэгжих боловсрол, эрүүл мэнд, цахим засаглал төслүүдийн мөнгөн дүн, нэрийг өөрчлөхгүйгээр агуулгыг нь өөрчлөх чиглэлийг Засгийн газарт үүрэг болгосон. Эдгээр төслүүд удахгүй батлагдана. Түүнчлэн УИХ-ын Тамгын газар дахин инженерчлэлийг хэрхэн явуулж байгаа талаар өмнө нь ноён Андерсонд танилцуулж байсан. Цаашид энэ байдлаар бүх төрийн байгууллагуудад дахин инженерчлэл хийгдэнэ. Тиймээс эдгээр төслийн зарим нь үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох юм гэдгийг онцоллоо. Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.