
Буудлагын дэлхийн цомын тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Манай тамирчид уг тэмцээнд амжилттай оролцож байна. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргалсан бол ОУХМ Г.Нандинзаяа хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд дөрөвдүгээр байрт шалгарч Рио-2016 олимпийн эрхээ авлаа. Ингэснээр буудлагынхнаас олимпийн эрхээ авсан хоёр дахь тамирчин болж байгаа юм. Хийн урт бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 106 тамирчин өрсөлдсөн байна. Мөн энэ дасгалд өрсөлдсөн ОУХМ Ч.Нарантуяа финалд шалгарч VIII байранд орлоо.
Б.Сансар
olloo.mn
olloo.mn