Нэгдүгээр ангийнхны бүртгэл өнөөдөр дуусна
Ерөнхий боловсролын сургуулийн зургаан настнуудын бүртгэл өнөөдөр дуусна. 2015-2016 оны хичээлийн жилд 27614 хүүхэд сургуульд элсэн орох мэдээ байна. Эдгээр хүүхдүүдээ хүлээн авахын тулд  жил бүр зөвлөмж гаргадаг. Харин энэ жилийн хувьд ажлын удирдамж гаргасан. Учир нь сургуульд элсэх хүүхдийн тоо өмнөх онуудаас маш их байгаа учраас хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургах зорилгоор удирдамж гаргасан аж.

Бүртгэлд 2009 нэгдүгээр сарын 01-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31 хооронд төрсөн хүүхдүүдийг хамруулан, сургуульд өмнө суралцаж байгаагүй хүүх¬дүү¬дийг Боловсролын хэлтсээс лавлагаа авсны үндсэн дээр харьяа сургуульдаа бүртгүүлэн суралцах бүрэн боломжтой юм.
 
Дахин бүртгэлийг ирэх намар буюу наймдугаар сарын 25-наас бүртгэл явагдах аж. Тус бүртгэлээр үлдсэн хүмүүс нь бүртгэгддэг. Ер нь өмнөх жилүүдийн бүртгэлээс харж байхад хавар бүртгэлийн ирц 70-80 хувь байдаг. Намар нь үлдсэн 20 хувь буюу хөдөө орон нутгаас шилжин ирсэн, гадаадаас хүүхэд нь сургуульд орох болоод эх орноо зорин ирсэн зэрэг хүмүүс, саяхан шилжилт хөдөлгөөн хийлгэсэн хүмүүс хүүхдээ бүртгүүлдэг ажээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.