“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаагаар нийт 1545 иргэн байр авах эрхтэй болсон. Тэдний 1300 нь орон сууцны сонголтоо хийснээс 1000 гаруй нь урьдчилгаа 30 хувийг төлөөд байгаа аж. Мөн зургаан иргэн орон сууцны төлбөрөө 100 хувь төлж, байрандаа ороход бэлэн болжээ.
Урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд Төрийн орон сууцны корпораци дээр өөрийн биеэр ирж орон сууцны захиалгын гэрээг байгуулах боломжтой юм. Төрийн албан хаагч иргэд гэрээ байгуулахдаа албан газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр (эх хуваарь) заавал авчрах ёстой бөгөөд байраа сонгосон иргэд 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой юм.
Мөн тус хорооллын 28 барилга дээр Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах Улсын комисс ажиллаж дууссан бөгөөд хуулийн дагуу 2014 оны зургаадугаар сарын 2-ноос хойш 14 хоногийн дотор улсын комиссын акт баталгаажих аж.
П.УНДРАМ
Оллоо.мн