Бидний бас нэгэн бахархал

Ойрд ийм сайхан мэдээ дуулсангүй хэмээн хүмүүс баярлаж, хөөрцгөөж байна. Энэ бол “Asian’s Got Talent” шоу наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Хөсөгтөн” хамтлаг дэд байранд шалгарсан явдал юм.
 
2014 оны 11 дүгээр сараас хойш тасралтгүй зургаан сарын турш олон давхар шүүлт, шалгуурыг даван, “Хөсөгтөн” хамтлагийн авьяаслаг залуус тал нутгийн гайхамшгийг мэдрүүлж, Ази тивийн олон тэрбум авьяастнуудын дундаас шалгарч, Монголын язгуур урлагийг дэлхийн тавцанд гайхуулж чадлаа шүү дээ.
 
Тиймээ, “Хөсөгтөн” хамтлаг, морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэх авьяаслаг залуусаар бахархахгүй байхын аргагүй.
 
Гуравхан сая Монгол түмний төлөөлөл дэлхийн авьяастнуудтай энэ зэрэгцэж, Монголын тал нутгийн гайхамшигт өв соёлыг түгэн таниулж чадна гэдэг нь хамгийн том бахархал.  Бид морин хуур, хөөмий гэх гайхамшигт соёлын өвтэй. Энэ гайхамшиг өв соёл бидний юм хэмээн дэлхийд тамга дарж чадлаа хэмээн бахархаж байна. Шоунд түрүүлээгүй байж болно. Гэхдээ “Хөсөгтөн” хамтлагийн авьяаслаг залуус шоунд түрүүлснээс илүү гавьяаг байгууллаа хэмээн Монгол түмэн шагшин магтаж байна. Энэ та бүхний эхлэл. Баярлалаа. Бас баяр хүргэе.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TUYA 2015-05-15 12:02:27
    URLAG MEDEHGU ZARIM MEDREL MUUTAI ARHICHID UUNIIG UZEJ DEMI YUM BICHEE BOLII...
    112.72.13.179
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol 2015-05-15 09:26:47
    gexdee l dalbaachaad ilyydsen bn,,,zusar zolig esgii xiix gazar noxoi xereggyi gedeg dee
    103.229.122.60
    Мэдэгдсэн Хариулах
  • ZULAA 2015-05-15 08:49:45
    MONGOLIIN UVUG DEEDES DELHIIG EZELJ BSAN SUU BILEGT AGUU IH GEENETEI ULSUUD ARD TUMEN SHUDEE!!! TAMIIN HAR TOGOONOOSOO SALJ NEGNEE DEMJEED UGVUL MONGOL DELHIID ...
    202.131.239.246
    Мэдэгдсэн Хариулах
  • tseegii 2015-05-15 04:49:11
    Ямар сайхан юм бэ. Бахархаж байна шүү дүү нар минь та нараараа. Баяр хүргэе. Цаашид нь улам их амжилт, аз жаргал хүсье.
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Lapsha 2015-05-15 04:25:17
    mongolchuud bid oyun uhaan,urlag,sport,ajil uilseeree delhiid neree manduulj chadaj bna.harin uls torchid delhiid mongoliin neriig ballaj bna.
    103.10.23.127
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭ 2015-05-15 03:11:30
    Баяр хүргэе.
    182.160.39.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2015-05-15 02:25:53
    Баяр хүргэе
    202.180.216.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Орос уу хятад уу 2015-05-15 02:18:01
    Энэ нэг далбагар малгайтай юм илүүдчихсэн байна
    112.72.13.85
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол хүн 2015-05-15 05:34:41
      Энэ далбагар малгайт чинь л хөсөгтөн хамтлагийг энэ оргилд хүргэх гол түлхүүр нь болсон юм. Оргил гээд Монголын нэрийг дэлхийд таниулсан сайн жүжигчин. ном унш
      203.160.55.116
      Мэдэгдсэн Хариулах