Дэлхийн банкны Гүйцэтгэх захирал айлчилна
Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирал, Дэлхийн Банк группын Санхүү хариуцсан захирал Бертран Бадре өнөөдөр ирнэ. Монголд анхны айлчлалаа хийж байгаа тэрээр Улаанбаатарт хоёр хононо. Тэрбээр УИХ, Засгийн газрын тэргүүнүүдтэй уулзахаас гадна Монголын хүн амын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн үйл явцтай танилцах аж.

“Монголын хөгжлийн явцыг илүү ойлгохын тулд, мөн дэлхийн Банк группээс Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлж байгаа санхүүгийн болон мэдлэгийн тусламжаа хэрхэн цааш үргэлжлүүлэх вэ гэдгийг Монголын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзахаар Монголд айлчилж байна” хэмээн Б.Бадре хэлжээ.Ноён Б.Бадре айлчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сангийн сайд Д.Эрдэнэбат нартай уулзахаас гадна хувийн хэвшлийнхний төлөөлөлтэй уулзаж Дэлхийн Банк групп Монголын хөгжилд үзүүлж байгаа дэмжлэгээ хэрхэн цааш үргэлжлүүлэх тухай харилцан ярилцах юм байна.

Ноён Б.Бадре нь Дэлхийн Банк группын санхүүгийн болон эрсдлийн стратегийн удирдлагыг хариуцдаг гэнэ. Түүний үүрэгт санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон хөгжүүлэх, санхүүгийн дүн, тайлангийн хяналт, эрсдлийг удирдахаас гадна группын стратегитай уялдсан санхүүгийн нөөц боломжийг дайчлах ажлууд багтдаг ажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-15 01:45:13
    qqӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!