“Рио тинто” & Дээд шүүх
Ямар ч гэсэн Монгол Улсын Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд “Оюутолгой” ХХК буюу Рио Тинтогийн эсрэг шийдвэр гаргаж.

Нэхэмжлэгч “Оюу толгой” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 210988 дугаар актын зарим хэсгийг буюу 2б, 4а заалтын 2007-2008 онд хамаарах 345 691 600 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байдаг.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцээд Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарын актын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай “Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн хэргийг энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байж.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Ингэснээр “Оюу толгой” ХХК татварын байцаагч нарын актын дагуу 345 691 600 төгрөгийг орлогын албан татварт төлөхөөр болов. Харин Рио Тинто Монголдын Дээд шүүхийн үгэнд орох болов уу.
 
Өглөөний сонин
Д.Түвшин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Humuus ee nudee nee 2015-05-15 06:26:11
    Saya tugrug tergui Tugrugiin yalgaa uchir holbogdoliig oilgohgui bn gej uu
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Хачн 2015-05-15 04:45:35
    345 сая төгрөг бол 1 хүний л жилийн цалинтай тэнцэх мөнгө. Рио хэл амгүй төлөх байхоо.
    73.41.136.11
    Мэдэгдсэн Хариулах
  • sss 2015-05-15 03:18:48
    Захиргааны даваж заалдах шатны шүүх ДЭЭД болонАНХАН шатны шүүхийн шийдвэрээ үл хүнтэтгэж 2удаа улсын байцаагчийн үгээр, нүдээр харж шийдлээ ГАЙХАМШИГ????????...
    112.72.13.203
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2015-05-15 02:48:28
    Шүүх улс орны ашиг сонирхол, эрх баригч төр засгийн зүг чигийг дагаж баримтлах хандлага гаргаж болохгүй. Үнэхээр хуулиар ямар байна, яг түүгээр л шийдэх ёстой. ...
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-05-15 01:36:58
    ЗӨВ ШҮҮ
    122.201.22.164
    Мэдэгдсэн Хариулах