Анкарагийн гудамжийг үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд нь тохижуулна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны зөвлөл хамтран нийслэлийн гудамж талбайг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран тохижуулахаар төлөвлөж байна. Уг ажлын хүрээнд Анкарагийн гудамжинд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар Анкарагийн гудамжинд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд тохижилт, ногоон байгууламжийнхаа ажлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран гүйцэтгэхээр боллоо.
 
Уулзалтын эхэнд энэ сараас 08 дугаар сарын хооронд Анкарагийн гудамжинд тохижилт шинэчлэлийн ямар ажлууд хийх гэж байгаа төлөвлөгөөг  танилцуулав. Туркийн Элчин сайдын яам, TICA, Turkish airlines, Худалдаа хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтэс, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтрагч байгууллагаар ажиллаж байгаа юм.
 
Анкарагийн гудамж нь Хүнсний нэгдүгээр дэлгүүрээс Соёл Урлагийн их сургууль хүртэл 40 метр өргөн, 0.57 км урттай гудамжинд байрладаг. Нийт 11 барилга 43 үйлчилгээний газартай. Үүнд: Metro mall, BBQ chicken, Beauty hair salon, Orange солонгосхоол, Korea mart, Cafе 999, Mango cafе, Anjoy ресторан pub, Vanilla pub, Bon bon bakery, Hind hairsalon, New York-pizza, Sparta pub, Monlaka House, Сар-Од халуун хоол, Лапша Хаус, Монгол Канганвон, Дүүхээ гутлын дэлгүүр, Хондатөв, Цэцгийн дэлгүүр, Загасчины дэлгүүр, Шинэ найрамдал ресторан, Бичиг хэрэгслийн худалдаа, Юнипресс хэвлэл, Хадгаламж зээлийн хоршоо, Прогресс үсчин, НВЦ гэрээт борлуулагч, Архитехтур ресторан, Шар ном, Лондон паб,  Хаан банк, Канген ус зэрэг аж ахуйн нэгжүүд байрладаг.
 
Тохижилтын ажлын хүрээнд Мевляны баримал /бүжиглэж буй хүн/-ий баримлыг сэргээн засварлаж, рекламны бокс бүхий цаг суурилуулан, гэрэлтүүлэг хийж, усан оргилуурыг ажиллуулж, үйлчилгээний газруудыг товгор гэрэлтэй хаягжилттай болгох юм. Ингэснээр хотын өнгө үзэмж сайжрахаас гадна иргэдийн тав тухтай амрах орчинг бүрдүүлнэ. Мөн стритарт буюу барилгын ханан дээр зураг зурах урлагийн гайхамшгийг харуулж, гудамжны модыг тойруулан сандал байршуулж авто замыг засварлан, хэвтээ тэмдэг тэмдэглэгээ шинэчлэн, цэцэрлэгийн тохижилтыг шинэлэг загвараар хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • turk 2015-05-15 03:48:29
    ter bujiglej bgaa yamarch urlaggui yumaa avch hayachee. gudamjaa gutaagad bna. terniigee turkin elchingin hashaand bairluul.
  • мод 2015-05-15 03:09:02
    наад газрууд чинь 50-60 жил болсон модыг хулгайгаар тайраад хаясан шүү дээ