“Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парад болно
09:00 цагт Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган маргааш Төрийн ордны их танхимд болно. Үндэсний чуулганд 21 аймгийн 1629 байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 төлөөлөгч оролцож байна.

10:00 цагт МУ-д нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Нисэхийн 90 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Жаргалант цогцолбор /Чингисийн хүрээ жуулчны баазын цаана/-т болно. 9:30 цагаас ИНЕГ-ын үүднээс унаа явна.

11:30 цагт Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Вунна Маун Лвин болон Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нар хэвлэлийн бага хурал хийнэ. Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ”-д болно.

12:00 цагт Чингисийн талбайд Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монголын Гэр Бүлийг Алдаршуулах төв болон Монголын Сурагчдын Холбооноос санаачилан гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Гэр бүлд ээлтэй найрсаг Улаанбаатар ” баярын парадыг зохион байгуулж байна. утас:88865086 99828096

15:00 цагт "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагаа"-ны туршлага солилцох улсын анхдугаар зөвлөгөөн маргааш Монголын хүүхдийн ордонд болно.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-15 01:46:03
    qqӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-15 01:06:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!