Нийслэл ба ШӨХТГ-ын тулаанд хохирогч нь иргэд

Жилийн өмнө Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнийг нэмэх шийдвэр гарсан. Гэтэл энэхүү шийдвэр нь хууль бус байсан хэмээн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдсэн юм.

Уг нь хуулиар Эрчим хүчний зохицуулах хороо ямарваа нэг шийдвэр гаргахдаа хэнээс ч хараат бус байхаар зааж. Харин өрсөлдөөн болон хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал учраас заавал ч үгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой гээд бас нэг хуульд нь  заачихсан байдаг байх юм. Ингэж л хоёр хууль хоорондоо тэрсэлдэж, ЭХЗХ цахилгааны үнийг нэмж, ШӨХТГ цахилгааны үнэ нэмэхээр бол бидэнд мэдэгдэх ёстой. Тиймээс энэ шийдвэр нь хууль бус гэж мэдэгдсээр энэ асуудал өрнөж байлаа. Гэвч одоо цахилгааны үнэ нэмэгдсэн хэвээр байгаа юу. Аль эсвэл буурсан уу гэдгийг сонирхох хүн алга. Энэ асуудал ч олон нийтийн анхаарлаас тасарч, мартагдаж орхижээ. 

Тэгвэл өнөөдөр үүнтэй адил бас нэгэн асуудал дэгдээд байна. Тодруулбал, Нийслэлээс замын хөдөлгөөнд саад учруулж, замын нэгдүгээр эгнээнд байршуулсан автомашиныг ачих, журамлах, аль эсвэл дугуйг нь түгжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлээд нэлээд удлаа. Энэ арга хэмжээ таалагдах нэгэн байхад эсэргүүцэж буруутгах нь ч цөөнгүй байгаа юм.

Харин ШӨХТГ-аас автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх нь холбогдох хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж байгаа талаар мэдээлэл хийсэн. Харин Нийслэлээс ачиж зөөвөрлөх, дугуй түгжих зэрэг арга хэмжээнд бүхий л хууль, тогтоомжийн дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсээр байгаа юм.

Ингээд энэ асуудлаарх хоёр талын хамгийн сүүлд хийсэн байр суурийг хүргэе.

Дугуй түгжих, автомашиныг ачиж, зөөвөрлөх нь хууль зөрчсөн

                “... Автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх нь холбогдох хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-аас мэдээлж байгаа. Тус газраас мэдээлснээр “Автозамын нэгдүгээр эгнээнд тавьсан автомашины дугуйг түгжих үйл ажиллагаа нь бүхэлдээ хууль бус учраас бүрэн таслан зогсоосон. Харин ачиж журамлах ажиллагаанд хууль зөрчсөн зүйл маш их байсан. Одоо ч байсаар л байна.

Нэгдүгээрт автомашиныг ачиж журамласан төлбөрийн хэмжээг тогтоох зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга хууль зөрчин харъяа байгууллагадаа олгосон байсан. Энэ зөрчлийг залруулж ЦЕГ-ын дарга эрх мэдлийнх нь хүрээнд тушаал гаргуулж ачиж зөөвөрлөсний төлбөрийг 55 мянган төгрөг болгож бууруулсан юм.

 

Автомашиныг ачих түгжих ажил нь хууль бус байсан гэдэг улсын байцаагчийн актыг Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хүмүүс эсэргүүцэлгүй хүлээн авсан.

Мөн автомашиныг ачихдаа иргэдийн өмч хөрөнгийг гэмтээдэг, ачихдаа холбогдох хууль журмыг зөрчдөг. Энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохоор дүрэм журамдаа өөрчлөлт оруулцгааж байна.  Автомашиныг ачих түгжих ажил нь хууль бус байсан гэдгийг манай байгууллагын улсын байцаагчид тогтоож улмаар албан шаардлага, дүгнэлтийг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй хүмүүс энэхүү актыг эсэргүүцэлгүй хүлээн авсан.

Өөрөөр хэлбэл ямар нэгэн гомдол гаргаагүй гэсэн үг. Мөн энэхүү хууль бус шийдвэр гаргасан нийслэлийн удирдлагуудад захиргааны шийтгэл оногдуулсан. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй тэргүүлэгчдэд тус бүр 960 мянган төгрөгний торгууль ноогдуулсан.

Хууль бус шийдвэрээс болоод иргэдэд хохирол учирсан. Энэ хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй.  Тиймээс хохирсон иргэдэд туслах зорилгоор тэдэнд стратегийн өмгөөлөл үзүүлэх төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж энэ асуудлыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна...” гэх тайлбарыг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хийсэн билээ.
 
 Нийслэлийн шийдвэрүүд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр

“... Анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журам болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, хураамж авах” тухай А/769 дүгээр захирамжуудыг хууль бус шийдвэр хэмээн Захиргааны хэргийн анхан шатны 20 шүүхэд ШӨХТГ-ын нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэнийг тус газар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Давж заалдах шатны шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу эцсийн шийдвэр болсон юм.

 

ШӨХТГ-т хүргүүлсэн санал, дүгнэлтэд холбогдох хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн юм

Гэтэл ШӨХТГ-аас дээрх журмыг хэлэлцэн батлах үед НИТХ-ын Тэргүүлэгч байсан төлөөлөгч нарт Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж торгууль оногдуулсан асуудал нь ойлгомжгүй байна.

Нийслэлийн иргэдийг төлөөлөн сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нийтийн эрх ашгийн төлөө санал өгөхийг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч хязгаарлах нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үл тоосон үйлдэл төдийгүй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч хэрнээ Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох зэрэг Төрийн жинхэнэ албан хаагчид хориглох зүйл, мөн хуулиар хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчсөн явдал болж байна. 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах” журмыг хэлэлцэж батлах үед төслийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлж санал, дүгнэлтийг 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 7/557 дугаар албан бичгээр  хүлээн авч байсан бөгөөд тус газраас эдгээр журам нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн зүйл заалтууд зөрчигдөөгүй тухай албан ёсны хариуг ирүүлсэн юм...  Дээрх тайлбараас хэн нь хууль бус, хэн нь хуулийн дагуу ажиллаж байна вэ гэдэг ойлгогдохоор байгаа. Тухайн асуудалтай холбоотой нийслэлийн шийдвэрүүд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд гарсан хүчин төгөлдөр шийдвэр. Тиймээс торгуулийг буцаан олгох асуудал байхгүй...” гэж Нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо тайлбарлажээ.

Энэ бүгдийн эцэст иргэд л хохирогч болж үлдэж байна

Эндээс хоёр байгууллага өөр өөрсдийнхөө хэмжээнд хуулийг тайлбарлаж гэж харагдаж байна. Гэтэл энэ бүгдийн цаана иргэдэд маш их эргэлзээг бий болгож байгаа юм. Уг нь нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулах нь эрүүл хүний нүдээр харахад буруу үйлдэл гэж ойлгогдоно. Гэвч нийслэлд автомашины зогсоол хэр хүрэлцээтэй байгаа билээ. Үүнээс болоод жолооч нар хүссэн хүсээгүй автомашинаа нэгдүгээр эгнээнд байршуулахаас аргагүйд хүрдэг. Тэгвэл нийслэлээс гарсан захирамжуудын тусламжтайгаар нэгдүгээр эгнээнд автомашинаа дур зоргоороо байршуулдаг явдал цэгцэндээ орсон. Гэвч энэ нь хууль бус захирамж байсан хэмээн ШӨХТГ-аас тайлбарлаж байгаа учраас нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж болно л гэсэн ойлголтыг иргэдэд өгөх гээд байх юм. Төрийн байгууллагуудын шийдвэр, захирамжууд хоорондоо зөрчилддөг, хууль зөрчдөг явдлыг хэзээ таслан зогсоох вэ. Үүнээс болж тэд бус харин иргэд л хохирогч болж үлдэж байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • keke 2015-05-15 14:30:22
    Энэ бацаан тэнэгтэхээ болиосой...
  • эги 2015-05-15 08:33:58
    Шөхтг дандаа ард түмнийхээ талд бгарай битгий бууж өгөөрэй ард түмэн чинь өмөөрдөг газартайгаа хамт бга шү
  • Irgen 2015-05-15 08:04:25
    Bat-uul zov arga hemjee avch baina.
  • Zochin 2015-05-15 04:58:41
    Huuli zurchsun zurchuugui gej margahiin , Yag yamar huuliig zurchsun zurchuugui gej todorhoi margaval yasii. Shudarga ursulduun gej bumbug shig oij yavdag gazar...
  • Tumur 2015-05-15 04:54:21
    Bat-Uuliin tumen zuv. Mashinaa bolohgui gazar tavihiin orond holhon tavichihaad alh esvel Avtobusaar yav.
  • ҮҮЛИЙН ЗӨВ 2015-05-15 04:22:50
    хөөрхий нэг амьтан сонгуулийн пиар хийж үүлийн нэр хүндийг унагаах гэсэн биш өөрийн намдаа хасах оноо авлаадаа
  • Монгол хүн 2015-05-15 01:51:03
    Э.Бат-Үүл болих хэрэгтэй. Авто замын зорчих хэсгийн 1дүгээр эгнээгээр явлаа гэж өнгөрсөн хугацаанд маш олон жолоочид хууль бус торгуул ногдуулсан асуудал ч бий....
    • 33 2015-05-15 03:00:55
      "...1дүгээр эгнээгээр явлаа гэж " биш машинаа тавьчихаад түгжрэл үүсгэлээ гэж торгоод байгаан
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-05-15 01:34:27
    ЗӨВ ШҮҮ
  • хоско 2015-05-15 01:31:51
    Тэнэг сэтгүүлч вэ 1р эгнээнд машин тавьж болохгүй л гэсэн шд Шөхг. Төлбөрийг тогтоохдоо батүүл эрх мэдлээ хэтрүүлсэн бсан 70-80 мянгаар. 2013 14 онд гэсн шд.