Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхний түр зөвшөөрлийг ирэх долоо хоногоос олгоно
Жолооны үнэмлэхийг долдугаар сараас хэвлэж эхэлнэ. Гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Лицензийн төвийн Мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Жолооны үнэмлэхний бэлдэц нийлүүлэх  байгууллагыг шалгаруулах тендер шалгаруулалт ямар шатандаа явж байна вэ?
-Жолооны үнэмлэхний бэлдцийг бэлтгэх тендер гуравдугаар сарын дундуур зарлагдсан. Одоо тендерийн үйл ажиллагаа шалгуулах явцдаа үргэлжилж байна.Тендер шалгаруулалт Төрийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, тендер зарласнаас хойш 30 хоног, тендер нээгдсэнээс хойш 45 хоног, гэрээ байгуулах тав хоногийн хугацаатайгаар тендер үйл ажиллагаа явагддаг. Энэ журмын дагуу явагдаж байна. Харин одоо тендер нээгдсэнээс хойш 45 хоногийн хугацаандаа явж байна.

-Тэгэхээр долдугаар сарын нэгнээс шинэ жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлнэ гэсэн мэдээлэл тархсан байна. Энэ үнэн үү?
-Тендерээр шалгарсан компани бараа материал худалдан автал цаг хугацаа их ордог л доо. Бид шинэ жолооны үнэмлэх хэвлэлтийг долдугаар сарын эхнээс эхэлнэ гэж хэлж байгаа. Гэхдээ яг долдугаар сарын 1-нд эхэлнэ гэсэн хугацааг хэлээгүй. Гэхдээ бэлдцийг аль болох түргэн хугацаанд авчрах талаас нь хөөцөлдөнө.

-Хичнээн компани жолооны үнэмлэхний тендер шалгаруулалтад оролцож байна вэ?
-Есөн компани байгаа. Компаниудын талаар үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

-2015 он гарсаар хичнээн жолооч жолооны үнэмлэхээ авсан бэ?
-Он гарсаар 30 мянган бэлдэц хүлээн авсан. Тэдгээр бэлдцүүд бүгд жолооны үнэмлэх болоод хэвлэгдээд гарчихсан. Энэ нь дөрөвдүгээр сарын зургаанаас өмнө материалаа өгсөн хүмүүст хэвлээд өгчихсөн байна.

-Тэгэхээр дөрөвдүгээр сарын зургаанаас хойш материалаа өгсөн хүмүүсийн жолооны үнэмлэх хүлээгдэж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Манайх нийслэл болон 21 аймгаас материал хүлээн авдаг. Тэгэхээр ачаалал ихтэй гэсэн үг. Манай иргэд өөрсдөө их хайнга, хариуцлагагүй байдаг. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр жолооны үнэмлэхээ авлаа гэхэд маргааш нь хаячихлаа гээд хүрээд ирдэг.
Жолооны үнэмлэх гэдэг бас чухал бичиг баримтын нэг ш дээ. Өөрийн тань чухал бичиг баримтуудтай хамт биедээ авч явах ёстой. Гэтэл тэгдэггүй.
Өнөөдрийн байдлаар манайд 14 орчим мянган жолооч үнэмлэх авах өргөдлөө өгөөд байна. Үүнд шинэ жолоочоос гадна ангилал ахиулж байгаа, үнэмлэхээ хаясан гээсэн, хугацаа нь дууссан, хүчингүй болсон, солиулах гэх мэт шалтгаанаар өргөдлөө өгсөн хүмүүс бүгд багтаж байгаа. 

-Жолооны түр үнэмлэх олгох сураг байсан. Энэ хэдийнээс эхлэх вэ?
-Бид иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс жолооны үнэмлэхийг орлох Түр зөвшөөрлийг олгохоор болоод байгаа.  Энэ удахгүй хэрэгжинэ. Ирэх долоо хоногоос олгоод эхэлчих болов уу гэж харж байна.

-Түр зөвшөөрлийн хугацааг хэдэн сараар тооцсон бэ?
-Түр зөвшөөрлийг гурван сарын хугацаатай олгоно.  Бид бэлдэц нийлүүлэлтийнхээ хугацааг тооцоод ийм хугацааг тавьсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн найруулгын 14.5.3-т жолооны эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ” гэсэн заалт оруулж ирсэн нь ихээхэн шүүмж дагуулж байна. Энэ талаар таны бодол?
-Энэ бол батлагдаагүй, дөнгөж, ажлын хэсэг нь байгуулагдаад яригдаж байгаа хуулийн төсөл шүү дээ. Ер нь бол хэрэв энэ хууль батлагдвал манайхаас бусад олон улсад жолооны шалгалтыг төрийн бус байгууллага хариуцсан жишиг байдаггүй гэсэн үг .
Авто сургуулиуд чинь хувийн байгууллага. Гэтэл тэр хувийн авто сургуулиудыг бас төрийн бус байгууллага хариуцна гэхээр төрийн хяналт байхгүй болно. Чадваргүй, чадвартай жолооч нар төгсөнө гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ хууль батлагдаагүй байгаа. Цаашид хэлэлцэгдэх болохоор юу ярих вэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • land 2015-05-15 06:30:17
    Ene tsagdaagiin hedhen hunii biznes bolchihood olon jil terbumtan boltsgooj bga biznes shde.hevlehdee bish tsaanaa ursulduud bga heregldee budar udurtu l garna
    202.70.46.201
    Мэдэгдсэн Хариулах
  • Хошин шог2 2015-05-15 04:41:40
    4 срын 1-нээс өмнөх үнэмлэх хэвлэгдээгүй л бга шү дэ.Бүр ч үнэмлэхгүй, түр ч үнэмлэхгүй жолооч нэмэгдсээр...
    103.14.38.2
    Мэдэгдсэн Хариулах
  • хошин шог 2015-05-15 03:54:46
    энэ жолооны үнэмлэхний бэлдэц гэх статегийн бүтээгдэхүүн байнаа, бүхэл бүтэн тусгаар улс байж ганц үнэмлэх хийж чадахгүй ямар арчаагүй улс гэдгээ мэдэхгүй
    202.126.89.188
    Мэдэгдсэн Хариулах