Маргааш Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураав. Нийт гишүүдийн 83.9 хувь нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүй болон Нийгмийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүллээ. 

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд “маргааш үдээс өмнө хуралдаангүй. Үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсоно” гэдгийг хэллээ. 
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.