“Архитай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр дэмжинэ
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, хариулт авав.

Д.Сарангэрэл гишүүн:
-Хэлэлцэж байгаа хуулийн 13.3-д ах ахуй нэгжээрээ архидан согтуурсан бол хариуцлага тооцож, архины эсрэг ухуулга сурталчилгаа хийнэ гэж байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ.
13.6-т архидалтаас сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагыг яаж дэмжинэ гэсэн байна. Яаж дэмжих гэж байна вэ.

Хүнсчдийн холбооноос үндэсний үйлдвэрлэгчдийг дампууруулах заалт орсон байна гээд энэ хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна Эдгээрт хууль санаачлагч ямар хариулт өгөх вэ?

УИХ-ын дарга З.Энхболд:
-Хуулийн төслөөс Онцгой татвартай хэсгийг Засгийн газар татаад авчихсан гэдгийг долоо хоногийн өмнө би зарласан. 

Хуульзүйн сайд Д.Дорлигжав:
-Хуулийн гол өөрчлөлт бол согтууруулах ундааг худалдаалах тоо байршил ажиллах цагийг хязгаарлах асуудал байгаа . Хуучин хуулиар бүгдийг дээрээс зохицуулж өгсөн шинжтэй байсан. Одоо орон нутгийн хууль ёсны байгууллага шийдвэрлэвэл зөв шийдвэр болно гэж үзсэн. Архи согтууруулах ундаа худалдаалагч аж ахуй нэгжүүдийг үйлчилгээний цаг зөвшөөрлийг орон нутгийн төр захиргааны байгууллагууд нь шийдээд явна.
Бусад асуудалд ажлын хэсэг хариулна.

Ажлын хэсгээс “Гишүүний асуусан асуултад хариулахад, төрийн болон төрийн бус байгууллагуудыг дэмжих чиглэлээр орж ирсэн заалтад төрийн байгууллагуудыг нэмсэн. Архидан согтууруулахтай тэмцдэг байгууллагуудыг “Архитай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр дэмжинэ.
Харин аж ахуй нэгжүүд архидан согтуурвал хүлээлгэх үүргийг бас заасан. Аж ахуй нэгжид 250 мянган төгрөг, хувь хүн иргэнд 50 мянган төгрөг хүлээлгэхээр заасан байгаа. 

Д.Батцогт гишүүн:
-Нэгт, Архи зарж байгаа дэлгүүрт 24 цагийн камер тавих ёстой гэж бодож байна. Архи зарах дэлгүүрүүддээ ийм шаардлага тавьдаг. Гэнэ гэнэхэн шалгалт хийдэг болмоор байна. Согтуу эсвэл хэт оройтсон үед архи авах гэж байгаа архины тоо хэмжээнд хяналт тавьдаг байх ёстой. Ингэж үйлдэгдэх гэмт хэргээс сэргийлэх ёстой. Үүнийг зохицуулж чадах уу.
Хоёрт, Монголд мөрдөгдөж байгаа архины хатуулагт анхаарах ёстой. Пиво уугаад учиргүй тасраад янз бүрийн асуудалд орооцолдох, өндөр хатуулагтай архи уугаад хэрэгт орооцолдох өөр л байгаа ш дээ. Иймээс архины хатуулагт анхаарах ёстой. Үүнийг хууль санаачлагч юу гэж дүгнэж байна вэ?

Хуульзүйн сайд Д.Дорлигжав:
-Гишүүний санаачилгыг дэмжиж байна. Татварын хэмжээг нэмэхгүйгээр бага хатуулагтай архийг дэмжих, жил жилээр хатуулгыг багасгах асуудлыг дэмжихэд бэлэн байна. Дэлгүүрүүдийг камержуулахыг дэмжиж байгаа. гэв 
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Г.Уянга
 Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2015-05-15 00:47:25
    Arhi nuuzaar zarsaar baina. UUdag humuusee tanidag tul albaar tedniig horloh gej zaraad baidag. ter delguuruudiig tom munguur torgoh, shiitgeh heregtei.
  • ZOCHIN 2015-05-14 12:03:29
    ARKHI UILDVERLEDEG COMPANIUDIIG OOR ZUIL UILDVERLEDEG BOLOHIIG ZASGIIN GAZAR URIALJ, URAMJUULJ DEMJIH HEREGTEI.
  • Дулмаа 2015-05-14 10:48:31
    Архины хууль өөрчлөгдөнө гээд 4-5 жил боллоо арай дэндэж б.аа Энэ их хурлын гишүүд нэртэй луйварчид архины лобичдын гар хөл болсон нь тодорхой улс эх орноо бод...