Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төслийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулах шаардлагатайг хэлж байсан. Мөн гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байр сууриа илэрхийлсэн бөгөөд ингэхдээ хэлэлцүүлгийн шатанд төслийг сайжруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан юм.
Харин хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлэв.

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслийг байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон 54 гишүүний 33 нь буюу 61,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.