Улсын хэмжээнд 88.6 мянган ажилгүй иргэн байна
Энэ оны дөрөвдүгээр сарын эцэст бүртгэлгүй ажилгүй иргэдийн тоо 33.9 мянган болж өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд нэгдүгээр улиралд ажилгүй 88.6 мянган иргэн байгаагийн 53.6 мянган буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35 мянган буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд эзэлжээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 35.5 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 29.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 44.6 хувийг бүрэн дунд, 7.1 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.